MSports logo
СТИФЕН КӨРРИ ДЭВИДСОН КОЛЛЕЖИЙН “АЛДРЫН ТАНХИМ”-ЫН ГИШҮҮН БОЛЖ 30 ДУГААРАА МӨНХӨЛҮҮЛЛЭЭ
  • А
    Админ

    8 сарын 31

  • СТИФЕН КӨРРИ ДЭВИДСОН КОЛЛЕЖИЙН “АЛДРЫН ТАНХИМ”-ЫН ГИШҮҮН БОЛЖ 30 ДУГААРАА МӨНХӨЛҮҮЛЛЭЭ

    Орон нутгийн цагаар энэ лхагва гаригт Стифен Көрри АНУ-ын Хойд Каролина мужийн Дэвидсон коллежийн  “Алдрын танхим”-ын гишүүн болж коллежид өмсөж тоглодог байсан 30 дугаараа мөнхлүүллээ. Тэрбээр Дэвидсон коллежийг “Нийгэм судлал”-ын чиглэлээр баклаврын  зэргээ  хамгаалсан бөгөөд төгсөлтийн арга хэмжээ түүний дугаарыг мөнхлөх үйл ажиллагааны өмнө болсон байна.Дэвидсон коллеж спорт багуудын түүхэндээ анх удаа тамирчны дугаарийг мөнхлөж байгаа нь энэ юм.  Түүний гэр бүл, найзууд, коллежийн багийн андууд нь энэхүү баярт өдрийг хуваалцахаар хүрэлцэн ирсэн байна. Стифен Көрри: “Үнэхээр гахалтай өдөр болж байна, манай гэр бүл болон миний хувьд үнэхээр гайхалтай мөч тохиож байна. Энэхүү коллежид орсон шийдвэр бол миний амьдралын хамгийн зөв шийдвэр байсан. Гайхалтай боловсрол, гайхалтай хамт олон мөн хамгийн чухал зүйл бол намайг гайхалтай тоглуулж чадсан дасгалжуулагч Боб МакКилоп( Дэвидсон коллежийн дасгалжуулагч) гэж арга хэмжээний үеэр хэлсэн юм. 

    Мөн энэ үеэр Стифен Көрригийн ээж Соня Көрри: “Тэр боловсрол эзэмшихэд хэзээ ч оройтддоггүй гэдгийг харууллаа. Түүнийг сургуулиа амжилттай төгсөхөд Боб МакКилоп  дасгалжуулагч үнэтэй хувь нэмэр оруулсан. Би түүнийг нэгдүгээр девизоны коллежид тоглуулахыг хүсч байсан ч “Wildcats”-ын бэлтгэлийг хараад миний бодол өөрчлөгдсөн” гэжээ. Стифен Көрри “Davidson Wildcats” багт 2006-2009 он хүртэл тоглохдоо 25.3 оноо, 3.7 дамжуулалт, 4.5 самбар, 2.1 бөмбөг таслалт дунджилсан бөгөөд “Wildcats” багийн бүх цаг үеийн оноо болон 3 онооны лидер, 2008 оны улиралд багаа “NCAA”-ийн топ найман багт шалгаруулж тухайн улирлыг 3 онооны шидэлт амжилттай болгосон тоогоор тэргүүлсэн байна.  

    Э.Мандалбаяр