MSports logo
РОЖЕР ФЕДЕРЕР ЭНЭ САРД “LAVER CUP” ТЭМЦЭЭНИЙГ ДУУСГААД ЗОДОГ ТАЙЛНА
  • А
    Админ

    8 сарын 31

  • РОЖЕР ФЕДЕРЕР ЭНЭ САРД “LAVER CUP” ТЭМЦЭЭНИЙГ ДУУСГААД ЗОДОГ ТАЙЛНА

    Сар хүрэхгүй хугацааны өмнө буюу “US Open 2022” тэмцээний дараа талбайн теннисийн амьд домог Серена Уильямс эх спортоосоо зодог тайлсан бол бас нэгэн домог болох Рожер Федерер энэ оны 9 сарын 23-25 хүртэл Английн Лондон хотноо зохион байгуулагдах “Laver Cup 2022” тэмцээний дараа зодог тайлахаа мэдэгдлээ. 2020 оноос хойш түүний өвдөг гурван ч удаа бэртэл авсан бөгөөд 11 Их дуулга тэмцээний гуравт нь л оролцсон байна. 20 удаагийн Их дуулга тэмцээний аварга Рожер Федерер 2021 оны “Wimbledon” тэмцээнээс хойш өвдөгний бэртлийн улмаас ямар нэгэн тэмцээнд оролцоогүй юм.

    Тэрбээр зодог тайлж буй талаараа “ Би сүүлийн 24 жилийн хугацаанд 1500 гаруй тоглолтод ороцсон. Миний бие надад тамирчний замналаа дуулгах хэрэгтэй гэдгийг сануулж байна. Би энэ Спортдоо хайртай бас хэзээ ч энэ спортоос холдохгүй” хэмээжээ.Өдгөө 41 настай Швейцарь теннисчин 1998 онд 16 настайдаа анхны мэргэжлийн тоглолтдоо оролцож 1998 онд анхны их дуулга тэмцээн болох “Wimlbedon” тэмцээнд түүрүүлсэн байдаг. Эрэгтэй талбайн теннисийн түүхэнд Рожер Федерерээс олон Их дуулга тэмцээнд түрүүлсэн хоёр теннисчин байдаг нь 22 удаа түрүүлсэн Испанийн Рафаэль Надал, 21 удаа түрүүлсэн Сербийн Новак Жокович нар юм.  
                                                                                                    Э.Мандалбаяр