MSports logo
Бокс: Дэлхийн Цомын тэмцээн анх удаа Улаанбаатар хотноо амжилттай зохиогдож байна
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 24

  • Бокс: Дэлхийн Цомын тэмцээн анх удаа Улаанбаатар хотноо амжилттай зохиогдож байна

    Боксын спортын гурав дахь удаагийн дэлхийн цомын тэмцээн Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө амжилттай зохиогдож байна. “Дэлхийн Боксын Цом, Улаанбаатар-2024” нь Азид анх удаа Дэлхийн Боксын холбооноос зохиогдож буй олон улсын боксын аварга шалгаруулах тэмцээн бөгөөд энэ сарын 23-наас 26-ний хооронд UG Arena-д зохиогдож байна. Тус тэмцээнд Англи, Герман, Япон, Сингапур, Итали, Уэйльс, Австрали, Перу, Өмнөд Солонгос, БНХАУ, Филиппин зэрэг улсуудаас нийт 170 гаруй тамирчид өрсөлдөх юм. Манай улсаас 27 тамирчин тус тэмцээний рингэнд өрсөлдөнө. Энэхүү тэмцээнээр анх удаа “World Boxing” холбооны чансааны оноо олгох юм.

    Улаанбаатарт болж буй энэхүү тэмцээн нь 2024 оны гурав дахь удаагийн боксын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн бөгөөд ирэх нэгдүгээр сард Английн Шеффилд, дөрөвдүгээр сард АНУ-ын Колорадо мужуудад болох юм. “World Boxing” холбоо нь 2023 оны 4-р сард нээлтээ хийсэн бөгөөд боксыг спортыг олимпын төрлийн гол цөм хэвээр байлгах зорилготой юм.

    Тэмцээний шууд дамжуулалтыг ЭНД дарж үзэх боломжтой.


    Гэрэл зургийг: Монголын Боксын Холбоо