MSports logo
Таеквондогийн 11 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн манай оронд зохиогдоно
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 24

  • Таеквондогийн 11 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн манай оронд зохиогдоно

    Олон улсын таеквондогийн 11 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг 2026 онд зохион байгуулах эрхийг манай улс авчээ. Азийн таеквондогийн их хурлыг энэ сарын 20-нд Энэтхэг улсын Бангалор хотноо зохион байгуулсан байна.

    Уг хуралд манай улсаас Олон улсын таеквондогийн Монголын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнх-Оргил, шүүгчдийн зөвлөлийн дарга М.Ариунболд, олон улсын шүүгч Н.Гэрэлмаа нар оролцсон юм. Холбооны удирдах бүрэлдэхүүн 11 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах санал тавьжээ. Улмаар ОХУ, Балба зэрэг улстай өрсөлдөж, манай орон зохион байгуулах эрхийг авсан байна. Мөн энэ хурлаар тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнх-Оргил Азийн таеквондогийн холбооны Ёс зүй, сахилгын хорооны гишүүнээр сонгогджээ.