Олимпын дараах жүдо бөхийн шинэчилсэн чансааг 48 кг-ын жинд Парисын олимпын мөнгөн медальт ОУХМ Бавуудоржийн Баасанхүү 7286 оноотойгоор тэргүүлж байна.
Мөн манай улсаас 66 кг-ын жинд Ё.Басхүү 4373 оноотойгоор 6-р байр, Б.Эрхэмбаяр 3886 оноотойгоор 7-р байранд бичигдэж байгаа бол эмэгтэйчүүдээс 57 кг-ын жинд Л.Энхрийлэн 3722 оноотойгоор 10-р байр, 52 кг-ын жинд Л.Сосорбарам 3167 оноотойгоор 13-р байранд тус тус жагсаж байна.