MSports logo
ФИБА 3х3: Улаанбаатар ММC Энержи баг Шанхайд дахин аваргалж чадах уу?
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 20

  • ФИБА 3х3: Улаанбаатар ММC Энержи баг Шанхайд дахин аваргалж чадах уу?

    Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос жил бүрийн турш үргэлжлэн зохиодог “World Tour” тэмцээний ээлжит зогсоол “Шанхай” хотод 09-р сарын 21-22-ны өдрүүдэд зохиогдох гэж байна. Манай улсын шилдэг баг хэлж болох “Улаанбаатар ММС” баг тус тэмцээнд дахин оролцоно. Яг нэг жилийн өмнө тус тэмцээнд манай баг амжилттай оролцож анх удаа “World Tour” тэмцээнд аваргалж байсан түүхтэй. Тэд шигшээ тоглолтод хүчирхэн Сербийн “Лиман” багийг 21-19 харьцаатай хожиж байсан түүхтэй. Тус бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Марко Дугосияа, Э.Дөлгөөн, Стив Сир, Ц.Отгонжаргал зэрэг 3х3 төрлийн шилдэг тамирчид оролцож байв.

    ФИБА 3х3: Улаанбаатар ММC Энержи баг Шанхайд дахин аваргалж чадах уу?

    Түүнээс хойш манай шилдэг багууд World Tour тэмцээнд төдийлөн амжилттай оролцож чадаагүй.


    Манай шилдэг баг гэгдэх “Улаанбаатар ММС” баг энэ жил ямар амжилттай яваа вэ?


    2024 он гарснаас хойш World Tour сар бүр буюу найман удаа зохиогджээ. Нийт найман удаа зохиогдоход манай баг дөрвөн удаа эрх аван оролцжээ. Эрх авахын тулд World Masters тэмцээний эхний найман байранд орох шаардлагатай. Аль эсвэл зохион байгуулагч орны давуу талаар оролцоно. Мөн World Challenger тэмцээний хагас шигшээд шалгарсан тохиолдолд эрх авна. Тэгэхээр манай баг өнгөрсөн найман тэмцээнд өөрсдийн давуу эрхээр орсныг эс тооцвол ердөө гурван удаа эрх авчээ. 

    ФИБА 3х3: Улаанбаатар ММC Энержи баг Шанхайд дахин аваргалж чадах уу?

    Уцуномьяагийн нээлтийн тэмцээнд 8-р байр /35 оноо/

    Улаанбаатарт 10-р байр /18 оноо/

    Ченгдүд 12-р байр /14 оноо/

    Эдмонтонд хамгийн өндөр амжилттай буюу 5-р байр /50 оноо/ тус тус эзэлсэн байна. 

    Нийт 47 баг FIBA 3х3-д бүртгэлтэй байгаагаас 117 оноо цуглуулж, 13-р байранд бичигдэж байна. Мөн 20%-ийн хожлын амжилттай байгаа ба нэг тоглолтод 16.8 оноо дунджилсан байна. Нэг үгээр энэ жил нэг ч удаа хагас шигшээд шалгараагүй гэсэн үг. Тус жагсаалтыг UB Huisan, Vienna, Miami зэрэг багууд хамгийн өндөр оноотойгоор тэргүүлж байна.

    Харин өнгөрсөн жил аваргалсан манай багт “Ивээлтэй” хот гэгдэх Шанхайд болох World Tour-т манай баг чансааны оноогоор 7-р байрт жагсаж байна. Манай баг тэмцээний B хэсэгт Vienna, Plunge багуудтай учраа таарсан. Тэмцээний эхний тоглолтоо тэмцээний дэд байрт эрэмбэлэгдэж буй Австралийн хүчирхэг баг Vienna-тай 17:05 цагаас хийнэ.

    Хэсгийн нэг болон хоёрдугаар байраар шалгарахад Riffa, Lausanne зэрэг хүчирхэг багуудын аль нэгэнтэй хагас шигшээд шалгарах эрхийн төлөө тоглоно.



    ФИБА 3х3: Улаанбаатар ММC Энержи баг Шанхайд дахин аваргалж чадах уу?

    Манай тамирчид дэлхийд ямар чансаатай байна вэ?

    Дэлгэрнямын Даваасамбуу

    Чансаа: 36

    583 тоглолтод оролцож 531834 оноотой

    Марко Дугосияа

    Чансаа: 56

    616 тоглолтод оролцож 426072 оноотой

    Энхбатын Дөлгөөн

    Чансаа: Тодорхойгүй

    510 тоглолтод оролцож 558006 оноотой

    Стив Сир

    Чансаа: 37

    331 тоглолтод оролцож 525540 оноотой

    Цогтын Отгонжаргал

    Чансаа: 85

    421 тоглолтод оролцож 300978 оноотой тус тус бичигдэж байна. Харин одоо тэдний аварга авах магадлалийг FIBA-аас 20 хувь гэж үзсэн ба энэ амралтын өдрүүдээр тэднийг хүчтэй өрсөлдөгчидтэй хэрхэн тулахыг ЭНД-ээс үзэх боломжтой.