MSports logo
Монголчууд олимпын наадамд ямар төрлүүдээр өрсөлдөж байсан бэ?
  • Э
    Энхмандах

    9 сарын 23

  • Монголчууд олимпын наадамд ямар төрлүүдээр өрсөлдөж байсан бэ?

    Хүн төрөлхтөний баяр цэнгэл орчин цагийн олимпын наадам 1896 оноос эхлэн 33 дахь удаагаа энэ онд Парис хотод боллоо. МУ 33 тамирчнаа илгээж 1 мөнгөн медаль хүртэж ирсэн нь сүүлийн 20 жилд байгаагүй муу амжилт хэмээн дүгнэцгээж байгаа.

    МУ түүхэндээ хамгийн анх 1964 оны Токиогийн олимпын наадмаас эхлэн оролцсон бөгөөд 1984 онд олимпын наадмыг улс төрийн шалтгаанаар өнжиж байсан.

    Зуны олимпын наадамд МУ нийт 14 төрөлд өрсөлдөж 4 /бокс, жүдо, чөлөөт, буудлага/ гэсэн 4 төрөлд 2 алт, 12 мөнгө, 17 хүрэл нийт 31 медаль хүртсэн байдаг.

    Олимпын наадамд 440 тамирчин ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн бол багийн төрөлд 10 баг өрсөлдсөн байдаг. Нийт оролцсон тамирчдын 70 хувь нь эрэгтэй тамирчид байсан байна.   

    Монголчууд олимпын наадамд ямар төрлүүдээр өрсөлдөж байсан бэ?

    МУ 1968, 1996 онуудад хамгийн цөөн тамирчинаа олимпод явуулсан бол 1972, 1980 онуудад хамгийн олон тамирчнаа илгээж байлаа. 

    Монголчууд олимпын наадамд ямар төрлүүдээр өрсөлдөж байсан бэ?

    15 олимпын наадамд 440 тамирчин 14 спортын төрөлд өрсөлдсөнөөс чөлөөт бөх, жүдо, бокс, буудлагын төрлүүдэд нийт тамирчдын 74 хувь нь өрсөлдсөн байдаг. 

    Монголчууд олимпын наадамд ямар төрлүүдээр өрсөлдөж байсан бэ?

    - Хөнгөн атлетикийн төрөлд 12 олимпын наадамд өрсөлдөхдөө 100, 400, 800, 5000м-ийн гүйлт, марафон гүйлтээс гадна зээрэнцэг шидэлтийн төрөлд өрсөлдөж байсан бол сүүлийн жилүүдэд зөвхөн марафон төрлөөр өрсөлдөх болсон. 

    - Сонгомол бөхийн төрөлд 1980 оноос хойш оролцоогүй.

    - Боксын төрөлд 1972 оноос хойш эрэгтэй боксчид тасралтгүй 12 олимпод 56 тамирчнаа илгээж байсан бол 2024 оны олимпод эрэгтэй баг оролцоогүй.

    - Буудлага, чөлөөт бөх, жүдо бөхийн төрлүүдэд олимпод анх өрсөлдсөн цагаас хойш тасралтгүй тамирчнаа илгээж байсан.

    -  Гимнастикийн төрөлд 1980 оноос хойш оролцоогүй.

    - Дугуйн спортын хувийн болон багийн төрөлд 1996 он хүртэл 4 олимпод оролцоод байсан бол 2024 онд хувийн төрөлд 28 жилийн дараа анх удаа оролцсон.

    - Чөлөөт бөхийн төрөлд 2004 оноос хойш эмэгтэй тамирчид өрсөлдсөн бөгөөд сүүлийн 8 олимпод эрэгтэй тамирчдын тоо буурч мөн медаль аваагүй байна.

    - Байт харваан төрөлд эмэгтэй баг тамирчид шигшээ 8 хүртэл өрсөлдөж байсан түүхтэй. 3 олимп тасарсан байт харваан төрөлд сүүлийн 4 олимпод хувийн төрлөөр эргэн оролцох болсон.