MSports logo
Пэт Райли: Бид нар Жимми Батлерийг солилцоонд оруулахгүй
  • Ө
    Өсөхбаяр

    12 сарын 27

  • Пэт Райли: Бид нар Жимми Батлерийг солилцоонд оруулахгүй

    Майами Хит багийн Ерөнхийлөгч Пэт Райли Жимми Батлерийг солих бодолгүй байгаа гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

    Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Бид ихэвчлэн цуу ярианд тайлбар өгдөггүй. Гэхдээ энэ бүх таамаглал багийн анхаарлыг сарниулж, тоглогчид болон дасгалжуулагчдын хувьд шударга бус зүйл болж байна. Тиймээс бид Жимми Батлерийг солихгүй гэдгээ тодорхой болгож байна" гэж хэмээжээ. Лигийн эх сурвалжуудын нэг ESPN-ийн Шэмс Чараниа-д Жимми Батлер 2-р сарын 6-наас өмнө Майамигаас явах бодолтой байгаа гэдгээ хэлсний яг маргааш нь Пэт Райли ийнхүү мэдэгдэв. Жимми Батлер Финикс Санс, Голден Стэйт Уарриорс, Даллас Маверикс, Хьюстон Рокетс зэрэг багуудад очих боломжтой хэмээн лигийн олон эх сурвалжууд мэдээлж байсан юм.

    Пэт Райли: Бид нар Жимми Батлерийг солилцоонд оруулахгүй

    Майами Хит өнөөдөр Орландод зочлон тоглосон тоглолтод Батлер багийнхаа хамт Орландо руу нисээгүй бөгөөд тэрбээр шагайндаа авсан гэмтлээ эдгээж байгаа гэнэ. Өнөөдөр болсон тоглолтын өмнө ахлах дасгалжуулагч Эрик Споэлстра “Чи энэ бизнест хуваагдах хэрэгтэй. Бид энд Жиммиг авчирмаар байна. Үүнд Хэрвээ, ба, гэвч гэж байхгүй. Гадуур яваад байгаа цуу яриануудыг хянах, зохицуулах хэрэгтэй байгаа нь харамсалтай” хэмээн хэлсэн байна.

     

    Батлер энэ улиралд Хиттэй хийсэн гэрээнээсээ 49 сая долларын орлого олж байгаа бөгөөд өнгөрсөн зун хоёр тал гэрээгээ сунгаж чадаагүй тул 2025-26 оны улиралд 52 сая долларын тоглогч авах боломжтой. Батлер 2025-26 оны тоглогчийн сонголтоос татгалзаж, 7-р сард чөлөөт агент болох бодолтой байгаа гэж эх сурвалж Чараниа-д мэдэгджээ.