MSports logo
Яннис Антетокоумпо: “Би бага зэрэг бухимдаж байна”
  • Э
    Эрмүүн

    12 сарын 24

  • Яннис Антетокоумпо: “Би бага зэрэг бухимдаж байна”

    Дэлхий нийтээрээ хүсэн хүлээдэг “Зул сарын баярын өдөр” тохиоход ердөө ганцхан хоногийн хугацаа үлдээд байна. NBA-н зүгээс ч тус баярын өдрийг тохиолдуулан онцгой ач холбогдол өгч тусгайлан зохион байгуулсаар ирсэн билээ. Хамгийн ихээр хүлээлтийг үүсгэдэг том багуудын тулааныг манай цагаар шөнийн нэг цагаас авахуулаад өглөөний 11:30 цаг хүртэл ар араас нь давхцалгүй тоглуулахаар нийт таван тоглолтыг хуваарьлаж өгдөг.

    Тэгвэл тус тоглолтуудын хуваарийг сонирхуулвал:

    01:00 - Сан Антонио Спөрс @ Нью Йорк Никс

    03:30 - Миннесота Тимбервулвс @ Даллас Маверикс

    06:00 - Филадельфиа Сиксерс @ Бостон Селтикс

    09:00 - Лос Анжелес Лейкерс @ Голден Стейт Уарриорс

    11:30 - Денвер Наггетс @ Финикс Санс






    Яннис Антетокоумпо: “Би бага зэрэг бухимдаж байна”

    Тэгвэл тус онцгой өдөрт нэгэн багийг орхигдуулсан нь Яннис, Лиллардаар ахлуулсан Милуаки Бакс баг юм. Үргэлж одууд хуран чуулсан багуудыг сонгон оролцуулдаг ч энэ удаад тэднийг оролцуулагүйд Яннис Антетокоумпо ундуйцлаа илэрхийлээд амжжээ:


    quote

    “Би энэ тал дээр бага зэрэг сэтгэл дундуур байна. Хэдэн асуулт ч асуумаар санагдаж байна. Энэ өдөр тоглох багуудыг сонгодог ямар нэгэн судалгаа орж байна уу? Хүмүүсийн хамгийн үзэлт ихтэй байх магадлалтай, эсвэл сонирхолыг татах чадахуйц багуудыг алгоритмын үндсэн дээрээс сонгож байгаа гэдэгт би итгэж байна. Эсвэл биднийг сонгоогүй шалтгаан нь манай багийн зах зээлийн хуьд багадаад байна уу? Яагаад?” гэж бухимдангуй хэлсэн байна.

    Харин сүүлийн зургаан жил тасралтгүй Яннистай хамт Зул Сарын тоглолтод оролцсон Крис Миддлтон энэ тухай:

    quote

    “Үнэхээр сэтгэл дундуур байна. Бид үргэлж зул сарын тоглолтод оролцохыг хүсдэг. Энэ нь плейоффын тоглолт шиг чухал зүйл. Гэхдээ энэ баярын өдөр ямар ч ажил төрөлгүй гэр бүл, үр хүүхэддээ цагийг зарцуулж хамтлаа бэлгээ задлах болсондоо баяртай байна. Гэвч бидэнд жил бүр зул сарын өдрөөр тоглолтод оролцох боломж тэгж их гарахгүй шүү дээ” хэмээжээ.

    За үнэхээр Бакс орох ёстой баг нь мөн байсан юм бол ямар баг нь NBA CUP-ын аваргуудын оронд хасагдах ёстой байсан гэж?


    NBA-н зүгээс “Christmas Games” гэсэн тодотголтой хуваарийг бүр улирал эхлэхээс өмнө зоогоод төлөвлөчихсөн байдаг. Дорнод бүсээс орж чадаагүй баг нь тэд бол Өрнөд бүсээс бас хасагдсан хамгийн том нэр нь бол маргаан байхгүй бүсээ тэргүүлэгч ОКС-ийн залуус юм. Нэг ёсондоо NBA-н цомын тэмцээний финалд шалгарсан хоёр баг хоёуул энэ тэмдэглэлт өдөр тоглох хуваарьгүй үлдэж ээ. Зарим хүмүүс хуваарьдаа өөрчлөлт оруулж энэ хоёр багийг 6 дахь тоглолтоор сонгоё ч гэх яриаг гаргаад амжсан байна. Мэдээж NBA өдөр өдөрт нь маргаашийн хуваарийг зоодог байсан бол Дорнод бүсийн 13-т бичигдэж яваа хүлээлтэнд хүрё чадахгүй 9-17 амжилттай Фили-г хасаад оронд CUP-ын аваргуудыг томилох байсан биз ээ. Харамсалтай нь NBA-н хуваарь ингэж ажилладаггүй билээ.

    Яннис Антетокоумпо: “Би бага зэрэг бухимдаж байна”

    Яннис нэмж хэлэхдээ:

    ”Тиймээ би зул сарын өдөр тоглохгүй гэдэгтээ одоо ч бухимлаж байна. Гэхдээ бас баярлаж байна. Би 7 жилийн өмнө 2017 онд л хамгийн сүүлд 26-ны өдөр гэртээ энгийн хүн шиг буйдан дээрээ суугаад NBA-ийн тоглолт үзээд гэр бүлтэйгээ амраж өнгөрөөсөн юм байна. Эхлээд уурласан ч 20 минутын дараа бодож үзсэн чинь үр хүүхэдтэйгээ гэртээ суугаад бэлгээ задлана гэж бодсон чинь догдолчихлоо” гэж ээ.


    Зул сарын өдөр хамгийн их тоглолтод оролцсон баг 56 удаа Нью Йорк Никс байдаг бол тус өдөр нийт авсан хамгийн оноотой тоглогч нь мэдээж 476 оноотойгоор Леброн Жеймс эзэмшдэг байна.

    Яннис Антетокоумпо: “Би бага зэрэг бухимдаж байна”