Үзэгч бидний хүсэн хүлээдэг "зул сарын баярын тоглолт" эхэлэхэд ердөө 12 хүрэхгүй цагийн хугацаа үлдэж ээ. Тэгвэл тус тэмдэглэлт өдөр албан ёсоор бэртлийн улмаас талбайд гарах боломжгүй болсон эхний супер од бол Финикс Санс багийн довтлогч Девин Бүүкер юм.
Тэрээр өнгөрсөн дөрөв дахь өдөр Индиана Пейсерс багийн эсрэг тоглож байгаад цавьний гэмтэл авч талбайг чөлөөлсөн ба сүүлийн гурван тоглолт өнжөөд байгаа юм. Мөн Финикс Сансаас Грейсон Аллен тархи доргилт, Бол Бол зүүн өвдөгний бэртлийн улмаас тус тус маргаашийн тоглолтод оролцохгүй юм байна. Денвер Наггетсийн талбай дээр өчигдөр зочлон тоглосон ба 117-90 харьцаатай ямар ч өрсөлдөөнгүй хожигдсон байдаг. Харин маргааш илүү том тайз дээр, онцгой өдөр талбай дээрээ Наггетсийг хүлээж авах тоглолтод илүү ач холбогдол өгч хариугаа авах чухал тоглолтыг хийх биз ээ.
Наггетсийн хувьд хоёр дахь лидер Жамал Муррей шагайны бэртлийн улмаас маргаашийн тоглолтод оролцох эсэх нь эргэлзээтэй байгаа ба Финикстэй таарсан өчигдрийн тоглолтод оролцоогүй билээ.