Би 2000 онд төрсөн. Ам бүл ганцаараа амьдардаг. Бүтэн өнчин. Аав маань цанын спортын мастер, хөлбөмбөгийн спортоор хичээллэдэг тамирчин хүн байсан. Би багадаа үеийнхнийгээ бодвол их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Төрөл бүрийн спортоор хичээллэдэг, спортод их дуртай хүүхэд байсан.
Бодибилдинг, фитнессийн спортоор 18 настайгаасаа хичээллэж эхэлсэн. Булчинтай, гоё биетэй ах нарыг хараад тийм болохыг хүсэж хичээллэж эхэлсэн. Хамгийн анх 2019 онд “Оюутны Мистер” болж байсан нь хамгийн дурсамжтай, нандин үе.
Тэмцээний өмнө өөрийгөө хурцалдаг. Тэмцээний өмнө тэнгэрт байгаа ааваасаа намайг амжилттай оролцуулж өгөөч гэж залбирч, гуйдаг.
Энэ жил миний хамгийн анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байсан. Бодибилдингийн тамирчид тэмцээний бэлтгэлтэй үед өдөр бүр хэцүү байдаг. Чанга хоолны дэглэм, өлсөлт, булчингийн маш их өвдөлт зэрэг шантармаар, хэцүү үеүд байдаг. Медалиа бодоод өдөр бүр өөрийгөө хурцалж гарсан.
Солонгосын жүжигчин Ким Ин Хагийн хайртай бүсгүйг крашладаг байсан. /Song Hye Kyo/
Мууранд маш их хайртай. Муур хүнд их хань болдог, сайхан энергитэй амьтан гэж боддог.
Эмэгтэй хүний ажилсаг, хөдөлмөрч шинж чанарт дуртай.
2021 оны улсын аварга, 2022 оны Чул Сонг классик тэмцээний алтан медаль, 2022 оны дэлхийн аваргын мөнгөн медалийг хүртсэн.
Эргэн тойрны хүмүүсээс бодлыг унших боломжтой байсан бол дотнын ойр байгаа хүмүүсийн бодлыг уншиж үзэх байсан. Үнэн сэтгэлээсээ харьцаж байна уу, дүр эсгэдэг үү гэдгийг мэдэх байсан.
Чөлөөт цагаараа ууланд алхах дуртай, дэлгүүр хэсэх дуртай. Спорт зааланд сагс тоглох дуртай. Мөн цаг гарвал гэртээ гэрийн ажил хийх дуртай.