1998 онд Эрдэнэт хотод төрсөн. Ам бүл 7. Дээрээ хоёр эгч, нэг ахтай, миний хувьд ихэр. Гэр бүлд спортын хүн байхгүй, урлагийн хүмүүс ихтэй. Багадаа спортлог төрөл төрлийн секц дугуйланд хамрагдах дуртай, нийтэч хүүхэд байсан.
4 настайгаасаа бүжгийн спортоор хичээллэсэн. Сагсыг бүр багаасаа л сонирхож, чөлөөт цагаараа тоглох дуртай байсан. Яг аль спортоороо гүнзгийн явах уу гэдгээ 7, 8-р ангидаа сонгож, тэр нь амьдралдаа хийсэн зөв алхмуудын нэг болсон гэж боддог. Сагсан бөмбөгийн спортод татагдах болсон шалтгаан гэвэл энэ спортоос авдаг мэдрэмж, эмоци хожил, хожигдол, баг хамт олноороо байх нь өөрөө энэ спортыг сонгох шалтгаан.
Дуу сонсох дуртай. Өдөр тутамдаа байнга л дуу сонсдог. Тоглохын өмнө дуу сонсох үедээ гоё хэмнэлтэй, тухайн үед тогтмол сонсож байгаа дуугаа сонгож сонсдог доо. Шинэ гарсан хит дуунууд гэх мэт кк.
Эрэгтэй хүний биед нэг өдөр орж болох байсан бол бэлтгэл хийж үзнэ дээ. Хамгийн түрүүнд гэвэл тэгээд л эмэгтэй хүнээс ялгаатай бүх зүйлээ харьцуулж л харах байх.
Өсвөр насандаа Жастин Бибер ахыгаа их сонсдог, шүтдэг байсан. Одоо ч дуунуудыг нь сонсдог. Сагснаас крашлаж, шүтдэг хүн бол Леброн Жэймс.
Энэ жил Эрдэнэтийн Уурхайчид багаас дээд лигт тоглож байгаа. Багаас холбогдоод санал тавьсан. Бэлтгэлийн хувьд өдөр бүрээр л ахиж байна гэж харж байгаа. Дээд лигийн хувьд хувьдаа үнэхээр их баярлаж байгаа зохион байгуулалт, уур амьсгал мартагдашгүй болж байна. Үлгэр дуурайлал авдаг тамирчид гэвэл багийнхаа ахмад туршлагатай тамирчдаас л хэрхэн бүх зүйлд бэлэн байх сэтгэлзүй гээд, бүхий л тал дээр үлгэр дуурайлал авч байна.
Эрэгтэй хүний биеэ авч яваа байдал, өөртөө итгэлтэй байдалд татагддаг даа
Онцлох амжилт гэхээр өөрийнхөө амжилтуудад хэзээ ч ханадаггүй болохоор яг тэр гэж хэлэх дургүй. Ойрын хамгийн том зорилго бол дээд лигийн аварга болох.
Хамгийн ойрын хүмүүсээс нэг хүний бодлыг унших боломж байсан бол дасгалжуулагчдынхаа бодлыг унших байсан. Одоогоор багтайгаа тогтмол цагаар өдөр бүр хамт байгаа болохоор дасгалжуулагч нарынхаа нэгийн бодлыг унших юм болов уу.
Хоббигоо ажил болгосон гэж боддог /инээв/. Тийм болохоор чөлөөт цагаараа бол гэр бүлтэйгээ байх дуртай. Найзуудтайгаа мөн цагийг хөгжилтэй өнгөрөөх, кино үзэх дуртай. Гоё шинэ содон юм оролдож үзэх л дуртай даа.