Б. Энххүслэн : 2001 онд Улаанбаатар хотод төрж өссөн. Ам бүл 4. Ямар нэгэн спортын удам байхгүй. Багаасаа хоорондоо их ноцолддог байсан одоо ч хэвээрээ. Б. Энхтамир : 2004 онд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл 4.
Оrchlon Swimming Club -ын Ахлах дасгалжуулагч О.Баттулга болон Дасгалжуулагч Э.Дэмүүл багш нарынхаа доор бэлтгэлээ хийдэг. Манай клуб 2012 оноос эхлэн мэргэжлийн тамирчид бэлтгэж эхэлсэн ба одоогоор өсвөрийн насны 30-40 тамирчид тогтмол бэлтгэл сургуулилтаа хийж байна. Мөн багш нар маань бүх насныханд зориулсан анхан шатны сургалт явуулж ирээдүйтэй тамирчдыг сонгон шалгаруулж авдаг.
Б. Энххүслэн : Амьдралын чухал зүйл бол зүгээр л амьдрах. Яг одоо л өөрт чинь байгаа хором мөч бүхнийг зүгээр өөрийн хүсэж байгаагаар өнгөрүүлэх. Заавал амжилттай агуу хүн болох гэж хичээх хэрэггүй юм шиг санагддаг. Зөв, сайхан, аз жаргалтай хүн байх нь л амьдрал байх. Б. Энхтамир : Аливаа эхлүүлсэн, хийж буй зүйлдээ тууштай хандсанаар үр дүн нь заавал гарна гэж боддог.
Б. Энххүслэн : Өөрийнхөө хийсэн хоолонд дуртай. Ямар ч амттай болсон хамаагүй өөрөө хийсэн учраас гоё санагддаг. Харин тэмцээний үеийн хооллолтыг сүүлийн 1 жилээс л суралцаад явж байгаа. Хоол зүйч Д. Сайнцэцэг эгчээсээ их зүйл сурч авсан. Б. Энхтамир : Миний дуртай хоол будаатай хуурга, багаасаа идэж өссөн болохоор байх. Тэмцээний үеийн хооллолтын талаар гэвэл нүүрстөрөгчөө нөөцөлж гам сайн барьдаг.
Б. Энххүслэн : Харанхуйгаас айдаг. Юм харж чадахгүй, мэдрэхгүй байх нь аймар бас харанхуй орчинд удаан байвал цаанаасаа л өөрийгөө айлгах зүйл төсөөлөөд байдаг. Б. Энхтамир : Ямар нэгэн эхлүүлсэн зүйлдээ хичээснийхээ хэрээр амжилт үзүүлэхгүй байх үед их айдаг.
Б. Энххүслэн : Сэтгэлээр унавал зүгээр л уйлах хэрэгтэй. Уйлчихвал сэтгэл онгойгоод буцаад хэвийн байдалдаа амархан ордог. Удаан хугацаагаар сэтгэлээр унадаг төрлийн хүн биш болохоор шантрах үе гарсан ч эрч хүчээ олж авахдаа хурдан. Б. Энхтамир : Сэтгэлээр унасан үедээ аль болох бодлогошрохгүйгээр маргаашийнхаа ажлыг төлөвлөөд тэр өдөртөө эрт унтаж аваад өглөөг эрч хүчтэйгээр эхлүүлдэг. Мэдээж амжилт ахихаа болих үед хэсэг шантардаг.
Б. Энххүслэн : Одоо хүртэл яг тэр гээд хэлэх зөв шийдвэр гаргаагүй юм шиг санагдаж байна. Б. Энхтамир : Миний амьдралдаа гаргаж байсан олон шийдвэр дундаас яг одоогоор спортоор хичээллэж эхэлсэн минь хамгийн зөв байсан.
Б. Энххүслэн : ОУХМ цол биелүүлж байх үеийн дурсамж хамгийн тод санагддаг. Монголд усанд сэлэлтээс хамгийн анхны эмэгтэй тамирчин болж байсан болохоор их баяртай байсан. Амжилт ахиагүй тохиолдолд сэтгэлээр унадаг ч дараагийн удаад ахиулна даа гээд бэлтгэлээ эхэлдэг нь тамирчин хүн бүрд байдаг зан чанар, олж авдаг аз жаргал нь байх. Парисын олимпод дүүтэйгээ хоёулаа оролцохыг зорьж байгаа. Б. Энхтамир : Түүх бүтээлцэж байсан үе бол 100 метр сэлэлтээр 51 секунд явсан Монгол улсын анхны тамирчин. 2018 онд Сибирийн цом тэмцээнээс медаль авсан үе маань хамгийн бахдам байсан. Цаашдын зорилго бол Парисын олимпод оролцох.
Б. Энххүслэн : Усан спортоор хичээллээд 10 жил болж байна. Яаж гэдгээ санадаггүй ч нэг мэдэхэд л дуртай болчихсон байсан. Амжилтаа ахиулах тусам улам илүү татагддаг. Усанд сэлэлтийн хамгийн гоё зүйл нь бүх зүйл өөрөөс нь шалтгаалдаг. Бэлтгэл, тэмцээн гээд өөртэйгөө ажиллах зүйл их байдаг. Б. Энхтамир : Усан спортоор 8 настайгаасаа хичээллэж эхлээд одоо 10 жил болж байна. Уснаас авдаг мэдрэмж таалагдаж тууштай хичээллэх болсон.
Б. Энххүслэн : Чөлөөт цагаараа кино үзэх дуртай. Саяхнаас зураг зурах сонирхолтой санагддаг болсон. Сайн биш ч гэлээ бага багаар зурах нь хөгжилтэй байгаа. Б. Энхтамир : Чөлөөт цагаараа кино үзэх дуртай. Мөн усан спортоос гадна Воллейбол үзэх дуртай