MSports logo
ИТАЛИЧУУД МИЛАН КОРТИНА 2026 ӨВЛИЙН ОЛИМПОД ЭМПОРИО АРМАНИ БРЭНДИЙН ХУВЦАС ӨМСӨНӨ
  • А
    Админ

    10 сарын 12

  • ИТАЛИЧУУД МИЛАН КОРТИНА 2026 ӨВЛИЙН ОЛИМПОД ЭМПОРИО АРМАНИ БРЭНДИЙН ХУВЦАС ӨМСӨНӨ

    “Милан Кортина 2026” өвлийн олимпийн наадамд оролцох Италийн баг тамирчид тэмцээнд оролцохдоо “Emporio Armani”-ийн зохион бүтээсэн спортын хувцас өмсөнө. Италийн Өвлийн Спортын Холбоо “Emporio Armani 7”-тай "техникийн хувцас" хийх дөрвөн жилийн гэрээ байгуулсан бөгөөд энэ нь Италийн багуудын дараагийн өвлийн Олимпийн наадам хүртэлх тэмцээний хувцасыг хангах гэрээ юм. Өдгөө 88 настай Италийн загвар зохион бүтээгч Жоржио Армани мэдэгдэлдээ "Спортын ертөнц хэзээ ч надад урам зориг өгч, урам зориг өгөхөө больдоггүй. Энэ нь миний гүн итгэдэг үнэт зүйлс болох багийн сэтгэл, шаргуу хөдөлмөр, хүндэтгэл, үнэнч байдал зэргээс бүрддэг. Өвлийн спорт бол байгаль орчинд дахин анхаарал хандуулахын зэрэгцээ хэв маяг, гүйцэтгэлийг туршиж үзэх гайхалтай төрөл юм. Энэ шинэ хамтын ажиллагаа бол миний олон жилийн өмнө хийсэн чиглэлийн бас нэгэн алхам бөгөөд надад маш их сэтгэл ханамж, агуу тамирчидтай харилцах боломжийг авчирч байна." гэв.  

     

    Шинэ хувцсыг Миланы "Театро Армани"-д болсон загварын шоуны үеэр танилцуулсан байна. "Энэ бол загвар ба спорт хоёрын хоорондох чухал холбоо, ийм зангилааны анхны чухал жишээ юм" гэж Armani группын ерөнхий менежерийн орлогч бөгөөд худалдааны ахлах захирал Жузеппе Марсоччи шоуны үеэр хэлжээ.  Милан Кортина 2026-д хүрэх аялалын явцад шинэ зүйл сурах хүсэл эрмэлзэлтэйгээр Эмпорио Армани брэндийнхэн энэхүү үйл хэрэгт гар бие оролцохоор болжээ. Бээжин-2022 өвлийн олимпйн мөнгөн медаль хүртсэ, Пёнчан-2018 олимпийн аварга София Гоггиа техникийн хувцас загвар өмсөгчдийн нэг байв. Түүнтэй хамт “Бээжин 2022”-ын багийн анд Федерика Бриньоне, Марта Бассино нар иржээ. Хувцаслалтуудыг burgundy болон саарал гэж тодорхойлсон байна.  Хувцас нь мөн ногоон, цагаан, улаан зураастай бөгөөд Италийн төрийн далбааг тусгажээ. Энэ нь дизайнеруудын тодорхойлсон "Дэвшилтэт дулааны шинж чанартай бичил утаснуудын шинэлэг холимог бөгөөд маш сайн амьсгалж, дулааныг өгдөг" гэж тодорхойлсон Ardor 7 жийргэвч, мөн дахин боловсруулсан материалыг ашигладаг Stratum 7-тэй.

     
    Хамгийн сүүлд 2006 онд Италид өвлийн олимп болоход Италийн баг нээлтийн ёслол дээр Арманигийн урласан хувцас өмсөж байсан.Жоржио Армани 2006 оны Олимпийн бамбарыг Милан хотыг Турины Олимпийн цэнгэлдэх хүрээлэн рүү аялах үеэр нь авч явсан бөгөөд нээлтийн ёслолын үеэр Италийн далбааг барьж байхдаа Карла Брунигийн өмсөж байсан даашинзыг зохион бүтээжээ. Тэр цагаас хойш Италийн багууд Армани-г ёслолын ажиллагаандаа тогтмол өмсдөг болсон бөгөөд хамгийн сүүлд энэ оны 2-р сард Бээжин-2022 өвлийн олимпийн наадамд оролцохдоо мөн Армани брэндийн хувцсыг өмссөн юм.

     

    Н.Бэлгүүн