MSports logo
ЖҮДО БӨХИЙН ДАШТ-Д ГАНЦААРЧИЛСАН ТӨРЛИЙН НИЙЛБЭРЭЭР МАНАЙ УЛС ДӨРӨВТ БИЧИГДЛЭЭ
  • А
    Админ

    10 сарын 12

  • ЖҮДО БӨХИЙН ДАШТ-Д ГАНЦААРЧИЛСАН ТӨРЛИЙН НИЙЛБЭРЭЭР МАНАЙ УЛС ДӨРӨВТ БИЧИГДЛЭЭ

    Жүдо бөхийн 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан төрлийн барилдаанууд энэ сарын 6-ний өдрөөс эхлэн 12-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Нийт 82 улсын 571 хүчтэй энэ жилийн дэлхийн аваргын дэвжээнээ хүч үзэж нийлбэр дүнгээр Япон улсын шигшээ баг медалийн чансаагаар тэргүүллээ. Япон улс 5 алт, 4 мөнгө, 3 хүрэл медалиар нэгт, Бразил улс 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медалиар хоёрт, зохион байгуулагч Узбекистан улс 2 алтан медалийн амжилтаар гуравт, Монгол улс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медалиар дөрөвт, Хорват 1 алт, 1 мөнгөн медалиар тавт, Франц болон Гүрж улсын ижилхэн 1 алт, тус бүр 3 хүрэл медалтайгаар 6-р байрт эрэмблэгдлээ. Манай улсаас алтан медалийг эрэгтэйчүүдийн 73 кг-д Ц.Цогтбаатар, мөнгөн медалийг 60 кг-д Э.Ариунболд, хүрэл медалийг эмэгтэйчүүдийн 57 кг-д Л.Энхрийлэн хүртсэн билээ. Өнөөдөр харин тэмцээний холимог багийн барилдаан явагдаж, жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор хөшгөө хаана. 

    Н.Бэлгүүн