1998 оны 12 сард Архангай аймгийн Тариат сумын Мөрөнд төрсөн. Манай өндөр өвөг сумын харцага цолтой хүн байснаас хойш өөр спортын хүн байгаагүй.
Анх жүдогоор жил гаран хичээллэж байхдаа жюү жицүгийн тэмцээнд орж үзээд тэр нэг “өөр” уур амьсгалд нь татагдсан. Тэгээд Гаруда дээр ирээд бэлтгэл хийхэд хамт олон, ах эгч нарын элгэмсэг, шинэ хүнд хүндэтгэлтэй хэрнээ чөлөөтэй дулаан харилцаатай байгаа нь үнэхээр сэтгэл татагдахад хүргэсэн дээ. Одоо бодоход хамгийн дурсамжтай үе нь бэлтгэлийн маань эхний жилд ах эгч нар бүгд нэг дороо хамтдаа бэлтгэл хийж, Болд-Эрдэнэ багш өөрөө бэлтгэлээ ордог байсан үеийг их үгүйлдэг. Бас хөл хорионы үед өрөө түрээслээд бэлтгэл хийж, өглөө бүр зайсан гүйдэг байсан үе их нандин. Ер нь шаргуу бэлтгэлтэй, хамт олноороо хичээдэг үеүүд тамирчин хүний хамгийн нандин, эргэн үгүйлдэг цаг үе нь байдаг юм шиг байна. Багш, Билгээ ах хоёр жюү жицүг амттайгаар, өгөөжтэйгээр хүртэхэд маш их тусалжээ. Нандин хүмүүс маань юм.
Энэ жил маш онцлог чухал тэмцээнүүдээр дүүрэн онцгой жил л дээ. Ирэх 7-р сард Монгол улсад зохион байгуулагдах “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” болон 9 сард болох “Азийн наадам”-д оролцохоор баг тамирчид чармайж байгаа. Бидний хувьд эх орондоо дэлхийн аваргын дэвжээнд гарах маш ховорхон завшаантай үед бэлтгэгдэж байгаа учраас хариуцлагатай, хэзээд энэ үеэсээ суралцах бэлтгэл хийхийг хичээж байна. Бэлтгэлээ өдөрт 2 удаа, өөр өөр төлөвлөгөөт байдлаар хийж байна.
“Утга учир”-ыг чухалчилдаг юм шиг байна. Амьдралын цаг хугацааг маш үнэтэй гэж боддог учраас хийж байгаа ажил, харилцсан, учирсан хүмүүс, сонгож байгаа сонголтууддаа маш ач холбогдол өгдөг. Бүх зүйлс утга учиртай, амттай санагддаг. Бид бүгд л хоёр цагийн хоорондын хэлхээс учраас энэ амьдарч байгаа цаг хугацаандаа өөрийн “гэрэл” болох зүйлийг эрж, олж, түүндээ хөглөгдөж амьдардаг байх. Надаас өөр өнцгийг харж чаддаг, нөлөөлж чаддаг хүмүүст хайртай. Өөрийгөө хамгийн сайн ялан дийлж, бусдад үлгэрлэж чаддаг болохоор нь аавыгаа, багшийгаа харах, сонсох, ярилцах, үлгэрлэх дуртай.
Хүссэн үедээ хүссэн мэдээллээ эргэн нягталдаг Супер Сэргээн Санах Ойтой болмоор байна. Ер нь компьютер болмоор байгаа юм байна ккк.
Би ер нь хоолноос таашаал авдаг төрлийн хүн. Бүх л хоол таатай байдаг. Гэхдээ намайг “зайрмаганд хамгийн дуртай” гэдгийг тодотгох хэрэгтэй ккк.
50-р дунд сургууль, МУИС-г төгссөн. Миний хувьд хүн болон хорвоо ертөнц үргэлж л сонирхолтой байсаар ирсэн. Болж өгвөл олон, бүр олон зүйлийг сурч, хийж үзмээр санагддаг. Спортоос гадна урлаг, гүн ухааны шинжтэй зүйлст илүүтэй татагддаг. Одоогоор харин “хүн”-ийг судлаж байгаа, тэр тусмаа “өөрийгөө” судалж байна. Тийм ч учраас “сэтгэл судлаач” мэргэжлийг сонгосон байх. Чөлөөт цаг гарвал painting хийж, бийр будгаар зурах дуртай. Гэхдээ яг үнэндээ чөлөөт цаг гарахаар хийхийг хүссэн олон зүйлс холилдоод, ар араасаа чихэлдээд яахаа мэдэхээ больдог ккк.
Мэргэжлийн ангилалд: - Дэлхийн аваргын 4-р байр. - “Grand Prix” -ын хүрэл медаль - “World Cup Beach” тэмцээний мөнгөн медаль Сонирхогчдын ангилалд: - Цагаан бүсний дэлхийн наадмын хүрэл медаль - Азийн аваргын 2 алтан медаль Цаашдын зорилго: Дэлхийн шилдэг хар бүстнүүдийн эгнээнд орж Монгол улсын алдрыг сонсгомоор байна. Жюү жицү гэдэг “гоё” зүйлийг олон олон хүмүүст мэдрүүлэх, үүнийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх түмэн хүсэл байна.
Сонирхол татдаг кинонууд маань ихэвчлэн зөөлөн, нууцлаг, романтик төрлийн кинонууд байдаг. Гэхдээ яг нэг төрөл гэхээс илүүтэй, аль ч кинон дээр гарч буй дүрүүдийн амьдралыг харах өнцөг, уур амьсгалд нь татагддаг. Одоогоор хамгийн дуртай киногоороо Fifty shades of Grey-г нэрлэдэг юм байна. Гол дүрийн Аннагийн сэтгэл татам байдал, дуу хоолой намайг татдаг шалтгаан. Бас Дэ Жан Гум-ын амьдралыг харах өнцөг, хандлага, хичээл зүтгэл нь дурлам байдаг учраас хааяа үзэж урам зориг авдаг. Киноны хувьд нэг таалагдвал үргэлж таалагдсан хэвээрээ байдаг. Харин дуу бол тухайн цаг үеийн шинжтэй байдаг. Дуучдаас LANA DEL REY-н дуунууд сонсоход тухтай, одоогийн надад зориулагдсан таатай мэдрэмжийг өгдөг. Хамтлаг дуучдаас одоогоор “BLACKPINK”-ийг сонсож байна. Дуунууд нь сэтгэл сэргээдэг.
Зүгээр л сэтгэлээр унадаг. Угаасаа тавгүй байдал удаан үргэлжлэхгүй нүүгээд явах нь тодорхой учраас тэр үеийнхээ мэдрэмжүүдээ чагнаж, өөрийнхөө гаргаж байгаа хариу үйлдлүүдийг хардаг. Гэхдээ энэ үедээ хийх ёстой зүйлээ орхиж, хүслээ дагах нь буруу дадалд сургадаг юм шиг санагдсан. Тиймээс тавгүйтсэн ч үйлдэл хийж их бага багаар мэдрэмжээ гаргах нь чухал. Тэр тусмаа бэлтгэлээ хийж, хамт олондоо гомдоллон, эрхлэх нь хамаагүй илүү тайвшруулдаг. Сүүлийн жилүүдэд давтамж нь их байгаа учраас энэ тал дээр туршлага сууж, өөртөө суралцаж байгаа гэж найддаг даа.