MSports logo
Триатлоны дасгалжуулагчдын олон улсын сургалт эхэллээ
  • Б
    Бэлгүүн

    11 сарын 7

  • Триатлоны дасгалжуулагчдын олон улсын сургалт эхэллээ

    ОУОХ-ны Олимпын эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд триатлоны дасгалжуулагчид олон улсын 1-р    зэрэглэлийн сургалтад хамрагдаж байна. Сургалтын нээлтийн ёслол Олимпик хауст зохион байгуулагдаж, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нийт оролцогчдод амжилт хүслээ. Манай улсын 14 дасгалжуулагч хамрагдаж буй энэ удаагийн сургалт 6 хоногийн турш үргэлжлэх бөгөөд Дэлхийн триатлоны холбооны эксперт Энтони Лозадо (Филиппин), Франц Студер (Өмнөд Африк/Швейцар) нар удирдаж байна.

    Дашрамд сонирхуулахад, Монголын триатлоны холбоо, Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитр хоорондын харилцан хүлээн зөвшөөрөх, хамтын ажиллагааны гэрээнд өнгөрөгч амралтын өдөр гарын үсэг зурж, шударга спортын төлөө ажиллахаа мэдэгдсэн юм.

    Триатлоны дасгалжуулагчдын олон улсын сургалт эхэллээ

    Мөн Монголын триатлоны холбооны ерөнхийлөгчийн тушаалаар Холбооны дэргэдэх Залуучуудын шигшээ багийг өнгөрөгч 10-р сард бий болгосон байна. Залуучуудын шигшээ багийг "Виста" клубийн залуу дасгалжуулагч Хишигбатын Одгэрэл удирдах бөгөөд тамирчдаар Төгсмандахын Мөнх-Ундрага, Амарсанаагийн Билэгт, Цогийн Аяс, Содмандахын Содончимэг, Банзрагчийн Эрхэмбаяр нар багтсан юм.

    Триатлоны дасгалжуулагчдын олон улсын сургалт эхэллээ