NBA-гийн 2023-24 оны улирлын 2 дахь долоо хоногийн шилдэг тоглогчоор Голден Стэйт Уорриорс багийн холбогч Стефэн Көрри, Бостон Селтикс багийн довтлогч Жэйсон Тэйтум нар тодорсон байна.
Хоёр удаагийн улирлын шилдэг тоглогч Стефен Карри өнгөрсөн долоо хоногт 30.3 оноо, 5.0 самбар, 4.8 оновчтой дамжуулалт дундажласан ба Голден Стэйт Уарриорс баг өнгөрсөн долоо хоногт 3-1 амжилттай бүсийнхээ багуудыг тэргүүлжээ. Алсын зайн шидэлтээрээ бүх цаг үеийг тэргүүлэгч Стеф эхний долоон тоглолтдоо 40-өөс дээш алсын зайн шидэлт амжилттай гүйцэтгэж лигийн бүх тоглогчдыг тэргүүлжээ. Түүний өнгөрсөн долоо хоногийн онцлох тоглолт нь Нью Орлеанс Пеликанс багийн эсрэг байсан ба тус тоглолтод 42 оноо, 5 оновчтой дамжуулалт, 5 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж ялалт байгуулсан билээ. Өнөөдрийн байдлаар Голден Стэйт Уарриорс баг 6 хожил 2 хожигдолтой бүсийнхээ гуравдугаар байрт бичигдэж байна.