MSports logo
Жюү жицүгийн ДАШТ-д амжилттай оролцсон Монголын тамирчдын түрүүч өнөөдөр эх орондоо ирлээ
  • Б
    Бэлгүүн

    11 сарын 7

  • Жюү жицүгийн ДАШТ-д амжилттай оролцсон Монголын тамирчдын түрүүч өнөөдөр эх орондоо ирлээ

    11-р сарын 1-10-ны өдрүүдэд жюү жицүгийн бүсний ангилалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. Тэмцээнд дэлхийн 124 орны 7000 гаруй тамирчид өрсөлдөж байна. Монгол улсаас 2023 оны Абу Дабигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 72 тамирчинтай 80 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, өсвөрийн ангилалд 4 мөнгө, 6 хүрэл медаль, насанд хүрэгчдийн ангилалд нэг алтан медаль, мастерсийн ангилалд 5 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртээд байна. 

     

    Жюү жицүгийн ДАШТ-д амжилттай оролцсон Монголын тамирчдын түрүүч өнөөдөр эх орондоо ирлээ

    Тодруулбал, Өсвөр насны ангилалд:

    • Баялаг клубийн тамирчин  Д.Мөнхбилэг /шар бүсний ангилалд -60кг жинд хүрэл 
    • Ид шидийн орон академийн тамирчин С.Нандинжаргал саарал бүсний -60кг жинд мөнгө
    • Баялаг клубийн тамирчин Ч.Тэмүүжин  шар бүсний -78кг жинд хүрэл 
    • “Jiu Jitsu Methods Mongolia” клубийн тамирчин Б.Бат-Эрдэнэ шар бүсний -72кг мөнгө
    • “Jiu Jitsu Methods Mongolia” клубийн тамирчин Б.Түвшинбуян саарал бүсний -56кг жинд хүрэл
    • Даян шонхор клубын тамирчин П.Эрдэнэбулган охидын ногоон бүсний ангилалд -48кг жинд мөнгө
    • Баялаг клубийн тамирчин О.Номин-Эрдэнэ ногоон бүсний -57кг жинд мөнгөн медаль
    Жюү жицүгийн ДАШТ-д амжилттай оролцсон Монголын тамирчдын түрүүч өнөөдөр эх орондоо ирлээ

    Насанд хүрэгчид : 

    • Жамп академийн тамирчин Г.Гантулга цэнхэр бүсний -94кг жинд алтан медаль

    Мастерс: 

    • Ягаан бүсний М4 ангилалын -94кг жинд барилдсан “Garuda BJJ & MMA” академийн тамирчин Б. Эрдэнэбаяр Алтан медаль
    • Дорнод Маршал жюү жицү академийн тамирчин Ё. Батбаяр хүрэл медаль 
    • Дорноговь аймгийн тамирчин Батхуягийн Батзориг хөх бүсний М1 ангилалын -120кг жинд алт
    • Сүхбаатар аймгийн тамирчин О.Баярхүү ягаан бүсний МЗ -120кг жинд алт
    • УБ төмөр замын “Замчин” спорт хорооны тамирчин Бэгзжавын Энхтөр хөх бүсний М2 -62кг жинд мөнгө
    • Их шавь дэвжээний тамирчин Бямбагийн Болдням хөх бүсний М4 -120кг жинд барилдсан хүрэл медаль 
    • “ТЭМҮҮЖИН” клубын тамирчин Дашжамцын Энхбаатар хөх бүсний М4 -77кг жинд мөнгө
    • Thunder Bjj Academy -ийн тамирчин Сономдагвагийн Чинзориг М3 -69кг жинд алт
    • Орхон аймгийн тамирчин Чинчулууны Баярмагнай хөх бүсний М2 -77кг жинд алтан медаль тус, тус хүртээд байна.

    Ийнхүү тэмцээнд амжилттай оролцсон Монголын тамирчдын түрүүч өнөөдөр эх орондоо ирлээ.

    Жюү жицүгийн ДАШТ-д амжилттай оролцсон Монголын тамирчдын түрүүч өнөөдөр эх орондоо ирлээ