MSports logo
2025 оны Бүх-Оддын тоглолт Голден Стэйт Уарриорс багийн талбайд болно
  • Ө
    Өсөхбаяр

    11 сарын 7

  • 2025 оны Бүх-Оддын тоглолт Голден Стэйт Уарриорс багийн талбайд болно

    NBA-ын 2024-2025 оны улирлын Бүх-Оддын тоглолт Сан Франциско хотын төвд байрлах Чейс центрт зохион байгуулна хэмээн өнөөдөр лиг мэдэгдлээ. Энэ нь 2019 онд Оакландаас Уарриорс баг руу шилжин ирж нээгдсэн уг талбайд анх удаа Бүх-Оддын тоглолт зохиогдох гэж байгаа ба 2000 оноос хойш 25 жилийн дараа Уарриорс багийн талбайд энэхүү арга хэмжээ зохиогдож буйгаараа онцлог юм. 

    Уарриорс багийн эзэн Жо Лакоб "Бүх-Оддын тоглолтын эдийн засагт үзүүлэх нөлөө, аялал жуулчлалын бизнест гарах үр дүн нь бидэнд эергээр нөлөөлнө. Үүнээс гадна бид дэлхийн өнцөг булан бүрээс сагсан бөмбөгт хайртай хүмүүс манай Оакланд хотод ирэхийг тэсэн ядан хүлээж байна” гэжээ. 2025 оны Бүх-Оддын тоглолт хоёрдугаар сарын 14-нөөс 16-ныг хүртэл үргэлжилнэ. Мөн тоглолтын арга хэлбэр хуучны сонгодог хэлбэр лүгээ шилжсэн буюу Өрнөд, Дорнод бүсийн шилдэг тоглогчид бүс бүстээ хуваагдан өрсөлдөх билээ. 

    2025 оны Бүх-Оддын тоглолт Голден Стэйт Уарриорс багийн талбайд болно