MSports logo
Олимп наадамд өрсөлдөх сагсан бөмбөгийн багуудын чансаа
  • Н
    Нанва

    7 сарын 27

  • Олимп наадамд өрсөлдөх сагсан бөмбөгийн багуудын  чансаа

    Парис-2024 олимпын наадамд нийт 12 улс эрэгтэй сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох эрхээ авсан бөгөөд тус багууд 3 хэсэгт хуваагдсан.  
    А хэсэг: Австрали, Грек, Канад, Испани
    В хэсэг: Франц, Герман, Япон, Бразил
    С хэсэг: Серби, Өмнөд Судан, Пуэрто Рико, АНУ 

    1. АНУ

    Парисын олимпын сагсан бөмбөгийн тэмцээний Power Rankings-д АНУ-ын баг хамгийн их оноог цуглуулж чансааны 1-р байрыг эзэлж байна. NBA-гийн үнэ цэнтэй тоглогч Стефен Көрри, Кэвин Дурант, Жоэл Эмбийд, Леброн Жэймс, Энтони Дэвис, Энтони Эдвард гэх мэт шилдэг тамирчдаар АНУ багаа бүрдүүлж чансаагаар нэгт эрэмбэлэгдэж байгаа ч энэ удаагийн олимпод аварга авч чадах эсэх дээр олны эргэлзээг төрүүлж байгаа хэвээр. Учир нь хамгийн сүүлд болсон олон улсын тэмцээн болох 2023 оны ФИБА-гийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд АНУ хүрэл медалийн төлөөх тоглолтод Канадад хожигдсоноор дөрөвдүгээр байрт шалгарсан. 

    Олимп наадамд өрсөлдөх сагсан бөмбөгийн багуудын  чансаа

    2. Канад 

    Канад улсын шигшээ баг бол Парис 2024 олимпын наадмаас медаль авах магадлалтай томоохон багуудын нэг. Өнгөрсөн жилийн FIBA сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртэж Парисыг зорих эрхээ авсан. NBA дэх Денвер Наггетс багийн од Жамал Мюррейг нэмж Шай Гилгеус-Александр, Диллон Брукс болон бусад NBA-ийн плей-офф болон аварга шалгаруулах тэмцээний туршлагатай залуу авьяастнууд, ахмад дайчдыг нэгтгэж чадсан. Энэ олимпод тэд Канадын олимпын эрэгтэй сагсан бөмбөгийн тэмцээнд 24 жил оролцоогүй байдлаа дуусгаж, шинээр ирсэн тамирчидтайгаа нийлэн хүчирхэг баг болон оролцох гэж байна. 

    Олимп наадамд өрсөлдөх сагсан бөмбөгийн багуудын  чансаа

    3. Серби 
    Парис- 2024 олимп наадмын сагсан бөмбөгийн чансааны эхний 3-т Сербийн шигшээ баг орсон. Denver Nuggets багийн шилдэг тоглогч Никола Йокичоор тэргүүлсэн тус багт NBA-н 4 тоглогч  Богдан Богданович, Никола Йови, Василий Мичич нар нэгдсэн нь ширүүхэн багуудын тоонд багтаж байгааг илтгэж буй.  Серби улс өнгөрсөн хугацаанд Югослав, Монтенегро зэрэг улсуудын бүрэлдэхүүнд багтаж олимпод оролцож байсан түүхтэй. Тэд өөрсдийн Серби улсынхаа далбаан дор ганцхан удаа гарч ирсэн. Энэ нь 2016 олимпод Саса Джорджевич дасгалжуулагчаар удирдуулсан баг байсан бөгөөд олимпын наадамд  мөнгөн медаль хүртсэн. Мөн Багийн гол тоглогч Никола Йокич энэ зууны шилдэг эрэгтэй сагсан бөмбөгчний 7-р байранд жагссаныг өнгөрсөн пүрэв гаригт ESPN сонгогчдын зөвлөлөөс мэдээллэсэн байна.

    Олимп наадамд өрсөлдөх сагсан бөмбөгийн багуудын  чансаа

    4. Герман  
    Герман улс Франц Вагнер, Деннис Шродер, Мориц Вагнер, Даниел Тейс гэсэн дөрвөн NBA тоглогч багтаасан багийг бүрдүүлж оролцоно. Герман улсын шигшээ баг нь 2023 оны FIBA-гийн сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс аварга авч байсан бөгөөд анх 2002 онд уг тэмцээнээс хүрэл медаль авч байсан түүхтэй.  Олимпын өмнөх сүүлийн нөхөрсөг тоглолтод Герман нь АНУ-ын багтай тоглох үедээ 4-р үеийн сүүл хүртэл оноогоор тэргүүлж байсан ч сүүлийн хоёр минутад хожигдсон.  Парис - 2024 олимпод эхний нээлтийн тоглолтоо 7 сарын 27-нд 19:30 минутад Японы шигшээ багтай тоглоно. 

    Олимп наадамд өрсөлдөх сагсан бөмбөгийн багуудын  чансаа

    5. Франц 
    Парисын олимпын эрх мэдлийн чансааны 5-т Франц улс багтсан байна.  
    Шигшээ багийн нэрсийн жагсаалтад Виктор Вембаняма, Руди Гоберт, Билал Кулибали, Николас Батум гэсэн дөрвөн NBA тоглогчтой. 
    Олимпын өмнөх нөхөрсөг тоглолтод Франц улсын шигшээ баг Туркийг 96:46, Германыг 90:66-аар хожсон. Харин хариу тоглолт буюу Германы эсрэг тоглохдоо 65:70 онооны зөрүүтэй хожигдсон. Харин Германтай хийсэн 2 дахь тоглолтод Виктор Вэмбаньяма оролцоогүй. Тэгвэл олимп наадмын нээлтийн тоглолоо Франц улсын шигшээ баг Виктор Вембаньяма тэргүүтэй 7 сарын 27-нд 23:15 минутад Бразил улсын шигшээ багийн эсрэг эхний тоглолтоо хийнэ. 

    Олимп наадамд өрсөлдөх сагсан бөмбөгийн багуудын  чансаа

    6.  Австрали

    Австрали улс нь Гректэй ижил тооны чансааны оноо цуглуулсан ч Грекээс илүү 5 онооны санал (11 эсрэг 6) авсан тул 6-р байранд орсон байна. Австралийн хувьд 2020 оны олимпын наадамд хүрэл медаль авч байсан. Мөн Патти Миллс, Жое Инглес зэрэг ахмад дайчид өмнөх FIBA дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. 

    Олимп наадамд өрсөлдөх сагсан бөмбөгийн багуудын  чансаа

    7. Грек
    Грек улс NBA-ийн Милуоки Бакс багийн тоглогч Яаннис Антетокуонмпо болон Грек улсын шигшээ багийн тамирчин Томас Уолкуп, Ник Калатес тэргүүтэй багаа бүрдүүлжээ. Тус улсын шигшээ баг одоогоор FIBA  дэлхийн чансааны 14-т бичигдэж байна.

     

    Олимп наадамд өрсөлдөх сагсан бөмбөгийн багуудын  чансаа

    8. Испани
    Руди Фернандес, Вилли Эрнангомез, Хуан Эрнангомез, Лоренцо Браун гэсэн тоглогчдоор ахлуулсан Испани улсын шигшээ баг нь энэ удаагийн олимпод оролцох 12 хүний ​​бүрэлдэхүүндээ нэг өөрчлөлт оруулсан. Энэ нь Алекс Абринесийг Хуан Нунезаар сольсон явдал юм. Алекс Абринес нь FIBA сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараах бэртлээс үүдэн олимпын наадамд оролцох боломжгүй болсон байна.

    Олимп наадамд өрсөлдөх сагсан бөмбөгийн багуудын  чансаа

    9. Бразил 
    Бразилын олимпын сагсан бөмбөгийн хуваарь өнөөдөр Францын багтай хэсгийн тоглолтоор эхэлнэ. Бразилын шигшээ баг Парисын өмнөх Олимпын эрх олгох тэмцээнд сүүлийн хоёр тоглолтдоо ялалт байгуулсан. Тэд эхний тоглолтоо Камеруныг 74:77-оор буулгаж авсан. Улмаар 7 сарын 6-нд Филиппинийг 71:60-аар хожсон. Бразилын шигшээ багийн  гол тоглогч 41 настай Марселиньо Хуэртас хүчирхэг хэвээр байгаа бөгөөд зуны 3 дахь олимподоо оролцохоор бэлтгэгдсэн.

    Олимп наадамд өрсөлдөх сагсан бөмбөгийн багуудын  чансаа

    10. Өмнөд Судан 
    Өнгөрсөн жил 2023 оны FIBA  ДАШТ-ээр дамжуулан Парисын олимпод шууд оролцох эрхээ авсан. Мөн Лондонд болсон тоглолтод АНУ-ын шигшээ багийн эсрэг 100:101-ээр хожигдсоноор тус улсын түүхэн дэх хамгийн том ялалтад хүрэхэд тун ойрхон байсан тус багийн гол тоглогчийн нэг Тон Мейкэр олимпын наадамд оролцож чадахааргүй болсон.   Гэсэн ч Веньен Габриэль, Карлик Жонс , ЖТ Тор гэсэн хэд хэдэн туршлагатай тоглогчдоос тус баг бүрджээ.

     

    Олимп наадамд өрсөлдөх сагсан бөмбөгийн багуудын  чансаа

    photo by BasketNews