MSports logo
Лас Вегас Эйс баг түүх бүтээж хоёр жил дараалан аварга боллоо
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 19

  • Лас Вегас Эйс баг түүх бүтээж хоёр жил дараалан аварга боллоо

    Нью-Йорк хот дахь Барклэйс цэнгэлдэх хүрээлэнд болсон WNBA-ийн финалын 4 дэх тоглолтод Лас Вегас Эйс баг 70-69 харьцаагаар Нью-Йорк Либерти багийг хожсоноор цувралын 3 тоглолтод ялалт байгуулж 2001-2002 оны Лос Анжелес Спаркс багаас хойш анх удаа хоёр улирал дараалан WNBA-ын аварга боллоо.Ийнхүү Лас Вегас Эйс баг лигийн дараалсан аварга болж одоо байгаа бүрэлдэхүүн нь задрахгүй бол дахин аварга авах магадлалтай хамгийн хүчирхэг баг болсон хэмээн спортын сэтгүүлчид үзэж байна. Тус тоглолтод А’Жа Вилсон 24 оноо, 16 удаа самбараас бөмбөг авалт хийж багаа аварга авахад том нөлөө үзүүлсэн ба Финалын үнэ цэнтэй тоглогчийн шагналыг гардаж авлаа. Тэрээр өмнөх улиралд оны шилдэг хамгаалаган тоглогчоор тодорч, бүх WNBA-ын нэгдүгээр баг болон бүх хамгаалалтын багт нэрлэгдэж байсан билээ. 

    Тоглолтын эхний үеийг Нью-Йорк Либерти баг илүүрхэж 23-13 харьцаатай тэргүүлсэн ба хоёрдугаар үед эн тэнцүү өрсөлдөж 16-17 оноо аван эхний хагас 39:30 харьцаатай Либерти багийн тэргүүлэл дор өндөрлөв. Гуравдугаар үед Лас Вегас баг тэр дундаа Эй’Жа Вилсон гайхалтай байж 9 оноо дараалан авч 51-51 дээр тоглолтыг тэнцүүлж түүнээс цааш Эйс багийн довтолгоо жигд байж хамгаалалт довтолгоонд зөрж оноо авсаар 70-69 ээр Эйс баг илүү гарахад 20.2 секунд үлдсэн байв. Эйс баг хажуугийн шугамаас бөмбөг гарган довтолгоо хийх үедээ хаалтад орж Либерти баг довтолгоонд ороход багийн супер од Стьюарт дээр давхар хамгаалалт очин бөмбөгөө өөрөөсөө салгахаас өөр аргагүйд хүрч тоглолтын турш тоглолттой байсан Коуртней Вандершүтэд дамжуулж шидүүлсэн ч харамсалтай нь цаг дуусаж Эйс баг ялалт байгуулан Аварга цомоо хамгаалсан баяраа тэмдэглэцгээлээ. 

     

    Лас Вегас Эйс баг түүх бүтээж хоёр жил дараалан аварга боллоо