MSports logo
Э.Дэлгэрмаа дэлхийн чансааны хоёрт бичигдэж байна
  • Б
    Бэлгүүн

    10 сарын 18

  • Э.Дэлгэрмаа дэлхийн чансааны хоёрт бичигдэж байна

    Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос "Ханжоу-2022" Азийн зуны спортын наадмын дараах байдлаар Дэлхийн чансааг шинэчлэн зарлажээ. Эмэгтэй чөлөөт бөхийн 68 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Энхсайханы Дэлгэрмаа чансааны хоёрдугаарт бичигдэж байна.


    Жин бүртээ эхний 10-д багтсан Монголын өөр таван бөх байгаа бөгөөд 72 кг-д Э.Даваанасан III, 50 кг-д Д.Отгонжаргал IV, 53 кг-д Б.Болортуяа V, 55 кг-д Ч.Отгонтуяа VII, 59 кг-д Х.Болортуяа мөн VII байрт бичигдлээ.


    Чансааг гаргахдаа дараах тэмцээний оноог оруулан тооцжээ:
    • Дэлхийн АШТ
    • Ази, Европ, Пан-Америк, Aфрик болон Далайн орнуудын АШТ
    • Азийн болон Пан-Америкийн наадам
    • Хорват, Eгипет, Кыргызстан, Унгарын Ranking Series тэмцээнүүд