MSports logo
ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтын үеэр Неймар гэмтэж өвдөгний чагтан холбоос болон мениксус нь урагдсан байна
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 19

  • ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтын үеэр Неймар гэмтэж өвдөгний чагтан холбоос болон мениксус нь урагдсан байна

    Өчигдөр мягмар гарагийн шөнө ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод Бразил болон Уругвай шигшээ багууд тоглосон. Тус тоглолтод Бразил 0:2 харьцаатай хожигдож байх үед супер од Неймар бөмбөгний төлөө тэмцэх үедээ бүдэрч унан эвгүй гэмтэж алхаж чадалгүй, нулимс дуслуулан талбайг орхисон. Тэргэнцрээс буусны дараа эмнэлгийн тусламж авахаар хувцас солих өрөө рүү явсан билээ. Лхагва гарагт дүрс бичлэгийн шинжилгээ хийлгэж, түүний зүүн өвдөгний урд талын чагтан шөрмөс болон өвдөгний үеийг холбодог зөөлөн эд болох менисксус нь тасарсан болохыг баталжээ. Бразилын хөлбөмбөгийн холбооноос “Гэмтлийг эмчлэхийн тулд мэс засалд орохоос өөр аргагүй бөгөөд одоогоор хэзээ гэдэг нь тодорхой болоогүй байна" гэжээ.