MSports logo
“NASCAR” ЦОМЫН ДОЛООН УДААГИЙН АВАРГА ЖИММИ ЖОНСОН ЗОДОГ ТАЙЛЖ БАЙГААГАА МЭДЭГДЛЭЭ
  • А
    Админ

    9 сарын 26

  • “NASCAR” ЦОМЫН ДОЛООН УДААГИЙН АВАРГА ЖИММИ ЖОНСОН ЗОДОГ ТАЙЛЖ БАЙГААГАА МЭДЭГДЛЭЭ

    Машин уралдааны амьд домог Жимми Жонсон эх спортоосоо зодог тайлж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр 2001 онд мэргэжлийн замналаа эхлүүлж 2002 оноос хойш 20 жил “Chevrolet” багт харьяалагдан уралдаж, 2021 оноос “IndyCar” тэмцээний “CGR” багтай гэрээ байгуулсан юм. Жимми Жонсон ирээдүйд гэр бүлтэйгээ илүү цагийг өнгөрөөхөөр төлөвлөж байгаа бөгөөд чөлөөт цагийнхаа 10 хувийг л машинд заруулах бодолтой байгаа аж.
    Тэр зодог тайлж буйгаа зарлах үдээ “Одоогоор цаашдаа юу хийх талаар нарийн төлөвлөгөө гаргаагүй байгаа, юу хийх боломжтой зүйлсийг харж байгаад ирээдүйн хуваариа гаргана” гэж “Associated Press” агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ. 
    Харин “CGR” багийн эзэн Чип Ганниси “Бид түүнд чадах хэмжээгээрээ туслах болно. Тэр манай багийн чухал хүн түүнтэй үргэлжлүүлэн хамтран ажиллах арга замыг бид хайж олно” хэмээжээ.

    Жимми Жонсон замналынхаа турш долоон удаа “NASCAR” цомын эзэн болж байснаараа бүх цаг үед Ричард Петти, Дэйл Эрнхардт нарын хамт хамгийн олон удаа түрүүлсэн гэх амжилтыг эзэмшдэг билээ. Мөн 2006 онд анхныхаа “NASCAR” цомыг өргөж түүнээс хойш 2010 он хүртэл дөрвөн улирал дараалан түрүүлсэн бөгөөд таван улирал дараалан түрүүлсэн цор ганц “NASCAR”-ын тамирчин юм. 

    Э.Мандалбаяр