MSports logo
САГСАН БӨМБӨГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДАШТ-ИЙ ХАСАГДАХ ШАТНЫ БАГУУД ШАЛГАРЛАА
  • А
    Админ

    9 сарын 27

  • САГСАН БӨМБӨГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДАШТ-ИЙ ХАСАГДАХ ШАТНЫ БАГУУД ШАЛГАРЛАА

    Австрали улсын Сидней хотод зохион байгуулагдаж байгаа эмэгтэйчүүдийн ДАШТ-ын хэсгийн шатны тоглолтууд дуусаж хасагдах шатны эхний тойргийн оноолтууд гарлаа. Тэмцээний “А” хэсгийг АНУ шигшээ баг нэг ч хожигдолгүй тэргүүлсэн бол БНХАУ-ын баг дөрвөн хожил нэг хожигдолтой хэсгийн хоёроор шалгарч, Бельги, Пуэрто-Рико улсын багууд гурав, дөрөвдүгээр байраар хасагдах шалгарчээ. “А” хэсэгт багтсан Солонгос болон Босни Херзеговина улсын багууд тэмцээнийг хэсгийн шатнаас тэмцээнээ өндөрлүүлсэн байна. 
    Харин тэмцээний “Б” хэсгийг зохион байгуулагч Австрали улсын баг дөрвөн хожилтой тэргүүлж, Канад улсын баг хэсгийн дэд байраар шалгарсан бол Серби, Францын багууд адил гурван хожилтой гурав дөрөвдүгээр байраар шалгарсан юм. Энэхүү хэсгээс Япон болон Мали улсын багууд хасагдах шатны эрхийг авч чадалгүй тэмцээнээ дуусгасан билээ.

    Дэлхийн аваргын хасагдах шатны тоглолт “А” хэсгийг тэргүүлсэн АНУ  болон “Б” хэсгийн гурваар шалгарсан Сербийн тоглолтоор энэ сарын 29-нд эхлэх юм.
    “Б” хэсгийн тэргүүлэгч Австрали эхний шатанд Бельгийн багтай оноолт таарсан бол Ази тивээ төлөөлөн үлдсэн Хятадын баг Францтай таарч, түүхэндээ анх удаа хасагдах шатанд шалгарсан Пуэрто-Рико хасагдах шатны анхны тоглолтоо Канад улсын багтай хийхээр болсон байна.      

     

    Э.Мандалбаяр