MSports logo
ОЛОН УЛСЫН СОНИРХОГЧДЫН БОКСЫН ХОЛБООНД АРДЧИЛСАН ҮЙЛ ЯВЦ БАЙХГҮЙ БАЙГААГ ШҮҮМЖИЛЛЭЭ
  • А
    Админ

    9 сарын 26

  • ОЛОН УЛСЫН СОНИРХОГЧДЫН БОКСЫН ХОЛБООНД АРДЧИЛСАН ҮЙЛ ЯВЦ БАЙХГҮЙ БАЙГААГ ШҮҮМЖИЛЛЭЭ

    Сонирхогчдын боксын спорт нь 1904 оноос анх олимпын төрөлд нэрлэгдэж, Антверпен 1920 олимпоос хойш тасралтгүй олимпын төрөл байсаар ирсэн. Гэсэн ч ОУОХ Олон улсын сонирхогчдын боксын холбооны удирдлага, дотоод ёс зүй, шүүгчид, авлига, хээл хахууль олон маргаан, хэл амыг үндэслэн тус холбооноос олимпын төрлийг зохиох эрхийг авч 2024 онд болох олимпод Олон улсын олимпын хороо өөрсдөө энэ төрлийг зохиохоор болж, 2028 оны олимпын төрлөөс харин хасахад хүрсэн. Олон улсын сонирхочгдын боксын холбооны ерөнхийлөгчийн төлөө нэр дэвшиж байсан Борис ван дер Ворст холбооны одоогийн ерөнхийлөгч Умар Кремлевийн эсрэг өрсөлдөхөөс татгалзахад хүрсэн байна. Тэрбээр Олон улсын сонирхогчдын боксын холбооны ээлжит бус их хурал нь ардчилсан үйл явцгүй гэж мэдэгдсэн юм. Нидерландын боксын холбооны ерөнхийлөгчийг Үндэсний холбоодын гишүүдийн дөрөвний гурвын санал хураалтаар Умар Кремлевтэй өрсөлдөхийг зөвшөөрөх ёсгүй гэж үзсэн байна. Улмаар Ван дер Ворстийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй гэж мэдэгдэж, Кремлев дахин сонгогдсон хэвээр үлдлээ. Ван дер Ворст Спортын арбитрын шүүхэд амжилттай давж заалдсан ч Ереван дахь Онц их хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад төлөөлөгчдөөс шинэ сонгууль явуулахын тулд санал хураалт явуулах шаардлагатай байсан юм.. Ван дер Ворстыг дэмжигчид, тэр дундаа барууны орнуудаас Олон улсын сонирхогчдын боксын холбоо нь 2028 оны Лос-Анжелесийн Олимпод оролцох боксын найдвардаа маш их хохирол учруулах эрсдэлтэй гэж анхааруулж байсан ч ээлжит бус Конгресс олонхийн саналаар сонгууль явуулахгүй гэсэн санал өгсөн юм. Ван дер Ворст холбоог шүүмжилж, Кремлийн удирдлаган дор тус холбооны удирдамж, цаашдын ирээдүйн талаар санаа зовж байгаагаа илэрхийллээ.

    "Энэ бол боксын төлөөх ардчилсан үйл явц биш байсан. ОУСБХ ёс зүй, засаглалын стандартыг үл тоомсорлох замаар явж байна. Одоо бид боксчиддоо болон тэдний дасгалжуулагчдад энэ конгрессын үр дагаврыг тайлбарлах ёстой." гэлээ. Хэдийгээр холбооны ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй болсон ч Ван дер Ворст боксын улсуудтай хамт боксчдын олимпийн мөрөөдлийн төлөө тэмцсээр байх болно гэдгээ хэлсэн байна.