MSports logo
ДЭЛХИЙН МӨСӨН ГУЛГАЛТЫН ӨДРИЙГ 12-Р САРААС ЭХЛЭН ЖИЛ БҮР ТЭМДЭГЛЭНЭ
  • А
    Админ

    9 сарын 26

  • ДЭЛХИЙН МӨСӨН ГУЛГАЛТЫН ӨДРИЙГ 12-Р САРААС ЭХЛЭН ЖИЛ БҮР ТЭМДЭГЛЭНЭ

    Дэлхийн мөсөн гулгалтын өдрийг анх удаа энэ оны арванхоёрдугаар сарын 4-нд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Олон улсын тэшүүрийн холбоо энэ спортыг тэмдэглэн өнгөрүүлэх баярыг зарлаж, жил бүрийн 12-р сарын эхний ням гарагт зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү арга хэмжээний үеэр мөсөн гулгагчид болох мэргэжлийн, сонирхогчид, анхлан суралцагчид болон шинээр ирсэн тамирчид нийгэм, эдийн засаг, соёлын хил хязгаарыг эвдэхийн тулд нэгдэх өдөр болгон уриалж байна. Дэлхийн мөсөн гулгалтын өдрийн үеэр мөсөн гулгалтын бүх төрөлд илүү их хамрагдах, залуучуудын оролцоо, цаашдын хөгжилд анхаарлаа хандуулахаар төлөвлөж байна. Тус арга хэмжээний өөр нэг зорилго нь бүх түвшний, туршлагатай тэшүүрчдийн гэр бүлийг татан оролцуулах замаар спортыг хөгжилтэй, аюулгүй орчинд илүү хүртээмжтэй болгох явдал юм. Олон улсын тэшүүрийн холбооны ерөнхийлөгч Жэ Юл Ким хэлэхдээ "Дэлхийн тэшүүрийн өдрийг би олон төрлийн хөгжилтэй үйл ажиллагаануудаар дамжуулан хүүхдүүд болон анх удаа тэшүүрээр хичээллэдэг хүмүүст таниулахыг тэсэн ядан хүлээж байна. Олон хүн тэшүүрээр гулгах дуртай болж, манай холбооны зорьж буй хүртээмжтэй байдал, олон талт байдлын үнэт зүйлсийг хүлээн авна гэж найдаж байна. Дэлхийн мөсөн тэшүүрийн өдөр ирэх өөрчлөлтүүд миний сэтгэлийг хөдөлгөж байна." гэлээ.

    Олон хүүхэд, өсвөр үеийнхнийг орон нутгийн гулгуурын талбай, клуб, үндэсний холбоодтой холбох замаар мөсөн талбайд гаргах төлөвлөгөө нь дэлхийн мөсөн гулгалтын өдрийн бас нэг зорилго байх юм. Мөн холбоо өвлийн спортыг сонирхдоггүй орнуудад гулгуурын талбай байгуулж, олон нийтэд сурталчлах санаачилга гаргаж, спортыг хөгжүүлэхэд туслахыг хүсч байна. Холбооны бүх гишүүдийг энэ өдрийн арга хэмжээнд бүртгүүлэхийг уриалж, тусгай вэбсайттай болж байгааг зарлаж байна. Одоогоор Австрали, Бразил, Их Британи, Хятад, Хятадын Тайпэй, Франц, Энэтхэг, Казахстан, Солонгос, Хонконг, Малайз, Филиппин, Португал, Перу, Польш, Австри, Канад, Тайланд зэрэг улсууд шинэ төсөлд оролцохоо баталгаажуулсан байна. Мөн энэ өдрөөр сонирхогчдод зориулсан урлагийн бүтээлүүд, хэвлэлийн материал, дижитал маркетинг, бараа бүтээгдэхүүн, арга хэмжээний санааны гарын авлага бүхий хэрэгслийн багцыг өгөхөөр бэлтгэж байгаа аж.

    Н.Бэлгүүн