MSports logo
Келвин Киптум марафон тэмцээний өмнөх рекордыг эвдэж дэлхийн дээд амжилтын эзэн боллоо
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 9

  • Келвин Киптум марафон тэмцээний өмнөх рекордыг эвдэж дэлхийн дээд амжилтын эзэн боллоо

    Кэни улсын тамирчин Келвин Киптум 2023 оны 10-р сарын 8-нд болсон Чикагогийн марафонд шуугиан тарьж, марафон гүйлтийн дэлхийн дээд амжилтыг эвджээ.

    Саяхан Olympics.com сайтад "Ирээдүйд би хоёр цаг гүйж чадна гэдгээ мэдэж байна" гэж хэлсэн 23 настай залуу тамирчин 2:00:35 цагийн хурдтайгаар барианд орсноор өмнөх рекордын эзэн Элиуд Кипчоге-ээс 34 секундийн өмнө бичигдэж түүхэн амжилт бүтээлээ. Шүгэл дугарсны дараа Лондонгын марафоны ялагч Киптум 5 км туулаад байхад Даниел Кибет Матейко тэр хоёр хоорондоо ойрхон бусдыг тэргүүлж байв. Тэд 1:00:48 минутад хагас зам туулахдаа дэлхийн дээд амжилтыг эвдэх магадлалтай гэгдэж байсан ч тус цагт мөн л өмнөх амжилтын эзэн Кипчогегийн тухайн цагт гүйсэн амжилт дэлгэцэд гарч гүйцэх боломжгүй мэт санагдаж байв. Сүүлийн км-үүдэд Даниел Кибет суух маягтай болж Киптум түрүүлэхэд хэдхэн км үлдлээ гэхдээ тэр зөвхөн түрүүлэх биш рекорд эвдэхэд ч ойрхон байсан юм. Улмаар барианд 2 цаг 01 минутад амжин орсноор дэлхий дээр тус 42.195 км-ыг тус хугацаанд туулж гүйсэн анхны хүн боллоо. 

    Уралдааны дараа Киптум "Би түрүүлэхээр ирснээ мэдэж байсан ч дэлхийн дээд амжилтыг тогтооно гэж бодсонгүй. Маш их баяртай байна. Өнөөдөр дэлхийн дээд амжилт миний санаанд байгаагүй, гэхдээ би хэзээ нэгэн цагт дэлхийн дээд амжилтын эзэн болно гэдгээ мэдэж байсан" гэжээ. Тус марафонд өнгөрсөн жилийн ялагч Бенсон Кипруто 2:04:02 секундээр хоёрдугаар байрт орсон бол Бельгийн Башир Абди 30 секундийн дараа гуравдугаар байрт оржээ.