Азийн 19 дэх удаагийн бага олимп БНХАУ-ын Ханжоу хотод амжилттай зохиогдож, өчигдөр хаалтын ажиллагаа ёслол төгөлдөр боллоо. 14 хоног үргэлжилсэн уг наадамд олон сонирхолтой өрсөлдөөн, олон ривал тоглолт болон нулимс дуслуулсан үйл явдлаар дүүрэн боллоо.
Өрсөлдөгчийн төлөөх нулимс
Хятадын усан сэлэлтийн од Жан Юфэй зургаан алтан медаль хүртсэнийхээ дараа Ханжоугийн наадамд баяр хөөрөө тэмдэглэхэд хэн ч гайхахгүй байв. Гэвч тэрээр эмэгтэйчүүдийн 50 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд Японы тамирчин 23 настай хүрэл медаль авсных нь дараа нулимс дуслуулсан юм.
Учир нь Рикако Ики цусны хорт хавдар туссан ба түүний ирээдүйтэй замнал дуусах магадлал ойртож буй. Тэрээр өмнө нь “Жакарта 2018” тэмцээнд зургаан алтан медаль хүртэж дэлхийг гайхшируулж байсан юм. Гэвч тэр өвчний эсрэг зоригтой тэмцэж, усан спортоо орхилгүй тэмцсээр хүрэл медаль хүртэв. Энэ оны эхээр болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хятадын Жан Юфэй Рикако Ики-д хандан "Өөртөө хамгийн сайн нь бай" гэж алган дээрээ бичсэн үгийг харуулсан. Ханжоу хотод түүний өрсөлдөгч найз нь усан санд өөрийн чадвараа дахин харуулахыг хараад нулимс цийлгэнүүлсэн Жан Юфэй гүйн очиж түүнийг тэврэн чин сэтгэлийн баяр хүргэв.