MSports logo
СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН АМЕРИКИЙН УУЛЧИН ХИЛАРИ НЕЛСОНЫ ЦОГЦСЫГ БАЛБЫН ОРГИЛООС ОЛЖЭЭ
  • А
    Админ

    9 сарын 28

  • СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН АМЕРИКИЙН УУЛЧИН ХИЛАРИ НЕЛСОНЫ ЦОГЦСЫГ БАЛБЫН ОРГИЛООС ОЛЖЭЭ

    Америкийн шилдэг уулчин Хилари Нелсон энэ долоо хоногийн эхээр сураггүй алга болоод байсан. Тэгвэл түүний цогцсыг Балбын 8,138 метр уулын оргилоос лхагва гарагт олжээ. Моррисон болон түүний ивээн тэтгэгч "The North Face" сэтгүүлийн мэдээлснээр 49 настай Нелсон дэлхийн найм дахь өндөр уул болох Манаслугаас Даваа гарагийн өглөө Балбын цагаар хамтрагч Жим Моррисонтойгоо хамт оргилоос цанаар гулгаж байх үед бага хэмжээний цасан нурангид дарагджээ. Тэрээр 8000 метрийн хоёр оргилд 24 цагийн дотор гарсан анхны эмэгтэй тамирчин байсан юм. Нелсоныг “Men's Journal” сэтгүүлээс гаргасан "Өнгөрсөн 25 жилийн хамгийн адал явдалт 25 эмэгтэй"-ний нэгээр нэрлэж байжээ.

    Цаг агаарын таагүй байдлаас болж нисдэг тэрэгний эрэл хайгуул хийхэд түүний цогцсыг оргилоос 6200 футын зайд олсон гэж цогцсыг гаргаж авсан “Simrik Air”-ийн ахмад Сурендра Паудел мэдэгдэж байна. Түүнийг олоход бие нь маш их гэмтсэн. Хагас бие нв цасанд дарагдсан байдалтай байсан бөгөөд цогцсыг гаргахад нэг цаг хагасын хугацаа зарцуулжээ. Авирах зөвшөөрөл олгодог засгийн газрын агентлаг болох Аялал жуулчлалын газрын ажилтан Бигян Койрала хэлэхдээ нисдэг тэрэг лхагва гарагийн өглөө цогцсыг хайхаар гарсан тухай хэллээ. Тэрбээр хэлэхдээ "Цогцос бидний буух цэг хүртэл 50 метрийн зайд байсан" гэв. Катманду дахь Трибхуваны их сургуулийн сургалтын эмнэлэгт үхлийн дараах шинжилгээ хийсэн байна. Моррисоны хуваалцсан дэлгэрэнгүй мэдээлэлд үндэслэн Нелсон оргилын ойролцоох ууланд гулсаж, оргилын өмнөд хэсэгт унасан байна. Нутгийн иргэд Манаслуг уулыг "алуурчин уул" хэмээн нэрийддэг бөгөөд тус уулын энгэрт жар гаруй уулчин амь үрэгдэж байжээ. 2012 онд Хилари дэлхийн хамгийн өндөр хоёр уул болох Эверест болон хөрш зэргэлдээх Лхоцэ ууланд 24 цагийн дотор авирсан анхны эмэгтэй болсон юм. 2018 онд тэрээр Моррисонтой хамт энэ газарт буцаж ирээд дэлхийн дөрөв дэх хамгийн өндөр уул болох Лхоцэ уулын 27,940 фут оргилоос цанаар гулгасан анхны хүн болж байсан юм.

    Н.Бэлгүүн