MSports logo
ДАШТ-Д ОРОЛЦОХ ЖҮДОЧДИЙН ТҮРҮҮЧ МАРГААШ УЗБЕКИСТАНЫГ ЗОРИНО
  • А
    Админ

    9 сарын 28

  • ДАШТ-Д ОРОЛЦОХ ЖҮДОЧДИЙН ТҮРҮҮЧ МАРГААШ УЗБЕКИСТАНЫГ ЗОРИНО

    Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх 8-р сарын 7-оос 14-ний хооронд зохион байгуулахаар төлөвлөж байсан бол хоёр сараар хойшлогдож 10-р сарын 6-13-ний өдрүүдэд Узбекистан улсын Ташкент хотноо зохиогдох гэж байна. Дэлхийн хүчтэнгүүдийн цугладаг дэлхийн дэвжээнд энэ жил 77 улсын 492 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ өгчээ.  Манай улсын хувьд бүтэн багаараа оролцоно. Монголын жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Халиуны Болдбаатар, дасгалжуулагч Пүрэвдоржийн Нямлхагва, Чимэд-Ёндонгийн Болдбаатар, Ганбатын Болдбаатар, Бүүвэйбаатарын Хишигбаяр, Мөнхбаатарын Бундмаа нарын удирдлага дор 
    Эрэгтэй 
    -60 кг : Энхтайваны Ариунболд, Энхтайваны Сумъяабазар, 
    -66 кг : Ганболдын Хэрлэн, Ёндонпэрэнлэйн Басхүү
    -73 кг : Цэнд-Очирын Цогтбаатар
    -81 кг : Батзаяагийн Эрдэнэбаяр
    90 кг : Гантулгийн Алтанбагана
    -100 кг : Батхуягийн Гончигсүрэн
    +100 кг : Одхүүгийн Цэцэнцэнгэл
    Эмэгтэй
    -48 кг : Бавуудоржийн Баасанхүү, Ганбаатарын Наранцэцэг
    -52 кг : Бишрэлтийн Хорлоодой
    -57 кг : Мөнхцэдэвийн Ичинхорлоо, Лхагватогоогийн Энхрийлэн
    -63 кг : Болдын Ганхайч
    -70 кг : Цэрэндуламын Энхчимэг
    -78 кг : Батбаярын Эрдэнэт-Од
    +78 кг : Амарсайханы Адъяасүрэн нар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглоно.
    Манай баг тамирчид дэлхийн аваргын өмнөх бэлтгэлээ Төв аймгийн Батсүмбэрт байрлах “Champions” бэлтгэлийн баазад базааж байна. Баг тамирчдын түрүүч болох Б.Баасанхүү, Г.Наранцэцэг, Б.Хорлоодой, Э.Ариунболд, Э.Сумъяабазар, Г.Хэрлэн, Ё.Басхүү нар дасгалжуулагч М.Бундмаа, Г.Болдбаатар нарын хамт 9-р сарын 30-ний шөнө хилийн дээс алхах юм. Баг тамирчдын хоёрдугаар ээлж 10-р сарын 3-ний өдөр Узбекистаныг зорих гэж байна. Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчдын хүчний дасгалжуулагчаар Чинзоригын Март, багийн эмчээр Масацоши Нишикидо ажиллаж байна. 

     

    Н.Бэлгүүн