MSports logo
КАЙН ФИТЦЖЕРАЛД “NBA-Н БИЧЛЭГ УХРААЖ ҮЗЭХ ТӨВ”-Г ХАРИУЦАЖ АЖИЛЛАХААР БОЛЖЭЭ
  • А
    Админ

    9 сарын 19

  • КАЙН ФИТЦЖЕРАЛД “NBA-Н БИЧЛЭГ УХРААЖ ҮЗЭХ ТӨВ”-Г ХАРИУЦАЖ АЖИЛЛАХААР БОЛЖЭЭ

    Шүүгчдийн үйл ажиллагаа болон бичлэг ухрааж үзэх төвийн хариуцсан дэд захирлын албыг гурван жил хашсан Жейсон Филлипс албан үүргээ хүлээлгэн өгч, талбайн шүүгчээр лигт 13 жил ажилласан туршилгатай шүүгчдийн нэг Кайн Фитцжералд түүний оронд томилогдлоо. Тэрбээр Нью Жерси хотод байрлах “Бичлэг ухрааж үзэх төвийг” хариуцаж ажиллах, лигийн шүүгчдийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих болон шууд тоглолтын үеэр эргэлзээтэй шийдвэрүүдийг мэргэжлийн шүүгчийн үүднээс үзэгчдэд тайлбарлах үүргийг гүйцэтгэж ажиллах аж. Өнгөрсөн амралтын өдөр улирлын өмнөх шүүгчдийн хуралдааны үеэр Кайн Фитцжералд “Шинэ сорилттой тулгарахдаа би үргэлж баяртай байдаг. Энэ бол талбайн шүүгчид олдох ховор боломж гэж бодож байна” хэмээн шинэ үүргээ хүлээн хүлээн авахдаа хэлсэн байна.

    Өдгөө 41 настай Кайн Фитзжералд нь 18 насандаа ахлах сургуулийн шүүгчээр гараагаа эхэлсэн бөгөөд замналдаа Коллежд хоёр жил, “WNBA”-д хоёр жил, “Хөгжлийн лигт” дөрвөн жил гаруй хугацаанд шүүгчээр ажиллаж байсан сагсан бөмбөгийн бүхий л түвшинд шүүсэн эрхэм юм. Мөн “NBA”-н шүүгчийн хувиар улирлын 779 тоглолт, Плэй-оффын 63 тоглолт шүүсэн ба шигшээ цувралыг дөрвөн удаа шүүхээр сонгогдож байсан билээ.

     

    Э.Мандалбаяр