MSports logo
НАОМИ ОСАКА “PAN PACIFIC OPEN” ТЭМЦЭЭНИЙГ 48-Д ЭРЭМБЭЛЭГДЭН ЭХЛҮҮЛЖ БАЙНА
  • А
    Админ

    9 сарын 19

  • НАОМИ ОСАКА “PAN PACIFIC OPEN” ТЭМЦЭЭНИЙГ 48-Д ЭРЭМБЭЛЭГДЭН ЭХЛҮҮЛЖ БАЙНА

    Дөрвөн удаагийн “Их дуулга” тэмцээний аварга Дэлхийн чансааны нэгт бичигдэж байсан Япон улсын залуу теннисчин Наоми Осака “Pan Pacific Open” тэмцээнийг 48-д эрэмбэлэгдэн эхлүүлж байна. Наоми Осака “Австралийн нээлттэй тэмцээнд” түрүүлснээсээ хойш сүүлийн гурван тэмцээндээ эхний тойрогт хожигдсон ба долоодугаар сарын “Wimbledon” тэмцээнийг гуяны арын шөрмөс бэртсэний улмаас өнжсөн юм.

    Наоми Осака “Pan Pacific Open” тэмцээний өмнө ярилцлагадаа “Энэ жил миний хувьд сайн жил байгаагүй ч өөрийнхөө талаар их зүйлийг ойлгосон жил байлаа. Амьдрал үргэлж өгсөж, уруудаж байдаг. Энэ жил өсөлтөөсөө илүү уруудсан ч би өөрийнхөө одоо байгаа байр суурьд сэтгэл хангалуун байна” гэжээ.

    Япон улсын Токио хотод зохиогдож байгаа “Pan Pacific Open” тэмцээн Ковид-19 цар тахлын улмаас гурван жил гаруй хугацаанд завсардаж 2018 оноос хойш анх удаа зохиогдож байгаа юм. Энэхүү тэмцээний сүүлийн аваргаар Наоми Осака тодорч байсан бөгөөд нутгийнхаа үзэгчдийн өмнө талбай дээрээ аваргаа хамгаалах боломж түүнд тохиож байна. Тэрбээр эхний тойрогтоо Австрали улсын тамирчин Дэлхийн чансааны номер 55 Дарья Савиллтай учраа таарсан билээ.

     

    Э.Мандалбаяр