MSports logo
Dwight Howard, Demarcus Cousins нарыг Монголын Дээд лигт харах боломж ойртсоор
  • Ө
    Өсөхбаяр

    12 сарын 27

  • Dwight Howard, Demarcus Cousins нарыг Монголын Дээд лигт харах боломж ойртсоор

    Үндэсний дээд лигийн Сэлэнгэ Бодонс багийн эзэн Л.Наранбаатар өнөөдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан Dwight Howard болон хэд хэдэн NBA од тоглогчийг “Selenge Bodons” багт тоглуулах хэлцэл хийж буйгаа зарлалаа.


    Өмнө нь Dwight Howard-ыг Монголын Дээд лигт авчирах талаар хэд хэдэн багууд холбоо барьсан бол хамгийн бодитой алхмыг Сэлэнгэ Бодонс баг хийгээд эхэлжээ. Тус багийн эзэн Л.Наранбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан доорх мэдэгдлийг хэлсэн байна.

    "Бодонс Спорт менежмент” (BSM) ХХК нь Dwight Howard болон хэд хэдэн NBA од тоглогчийг “Selenge Bodons” багт тоглуулах хэлцэл хийж буй нь үнэн болно.

    Өнөөдөр бид Ховардын агентаас албан ёсны гэрээний төслийн саналаа хүлээн авлаа. Бид ойрын хугацаанд хэлцлүүдээ эцэслэж, сонголтоо хийх болно. Үүний дотор Демаркус Козинс ч мөн бий…

    BSM уг хэлцлийг Монголынхоо сагсан бөмбөгийн хөгжлийг нэг шат ахиулахын төлөө хүсэж, эрсдэл гарган тэмүүлэн хийж буй болно" гэжээ.


    Нэгэн цагт NBA-ийн аваргын цом өргөж байсан олон удаагийн Бүх-Од, шилдэг төвүүдийн нэг Dwight Howard болон мөн л олон удаагийн Бүх-Од самбар доор дийлдэшгүй байсан Demarcus Cousins нарын аль нэгийг тун удахгүй Монголын Дээд лигийн талбайд харах боломж ойртож байна.