MSports logo
Танилц: Жүдо бөхийн ирэх онд зохиогдох олон улсын тэмцээнүүд
  • Ө
    Өсөхбаяр

    12 сарын 27

  • Танилц: Жүдо бөхийн ирэх онд зохиогдох олон улсын тэмцээнүүд

    “Лос Анжелес 2028” олимпын цикл эхэлж байгаа ирэх жил Монголын Жүдо бөхийн тамирчдын оролцох боломжтой 19 тэмцээн хүлээж байна. Үүнээс Их Дуулгын 10 тэмцээн зохиогдох ба долоодугаар сарын 25-27-нд Улаанбаатар Их Дуулга зохиогдоно. Харин Азийн АШТ дөрөвдүгээр сард Тайландад, ДАШТ зургаадугаар сард Унгарын Будапешт хотноо болох хуваарьтай байна.

    • 2-р сарын 1-2-нд Их Дуулга - Франц, Парис
    • 2-р сарын 14-16-нд Их Дуулга - Азербайжан, Баку
    • 2-р сарын 28-3-р сарын 2-нд Их Дуулга - Узбекстан, Ташкент
    • 3-р сарын 7-9-нд Гранпри - Австри, Линц
    • 3-р сарын 21-23-нд Их Дуулга - Гүрж, Тбилис
    • 4-р сар Их Дуулга - Турк, Анталья
    • 4-р сарын 24- 28 Азийн АШТ - Тайланд Бангкок
    • 5-р сарын 2-4-нд Их Дуулга - Тажикистан, Душанбе
    • 5-р сарын 9-11-нд Их Дуулга - Казахстан, Астана
    • 6-р сарын 11-13-нд Азийн Нээлттэй тэмцээн - БНХАУ
    • 6-р сарын 13-20-нд Дэлхийн АШТ - Унгар, Будапешт
    • 7-р сарын 12-13-нд Азийн Нээлттэй тэмцээн - Тайвань, Тайпэй
    • 7-р сарын 23-26-нд Оюутны Универсиад - Герман, Эссен
    • 7-р сарын 25-27-нд Их Дуулга - Монгол, Улаанбаатар
    • 10-р сарын 17-19-нд Их Дуулга - АНЭУ, Абу Даби
    • 10-р сарын 25-26-нд Азийн Нээлттэй тэмцээн - Хонконг
    • 10-р сар Гранпри Тэмцээн - Потугал
    • 11-р сарын 14-16 Гранпри Тэмцээн - Хорват, Загреб
    • 12-р сарын 6-7-нд Их Дуулга - Япон, Токио