MSports logo
Англичууд анх удаа талбай дээрээ хэрхэн хожигдсон бэ?
  • Ө
    Өсөхбаяр

    4 сарын 18

  • Англичууд анх удаа талбай дээрээ хэрхэн хожигдсон бэ?

    Хөлбөмбөгийн соёл өндөр хөгжсөн Англичууд нутгийн дэвжээн дээрээ анх удаа ялагдсан ялагдал нь одоог хүртэл түүх болгон яригддаг. Ирланд, Англи нарын спортын өрсөлдөөни, түүнд өгөх ач холбогдол, эрч хүчийг тайлбарлах нь илүүц биз. Евро 1988-д Английн багийг хожсон нь Ирланд тоглогчдыг үндэсний баатрууд болгож, 1990 оны ДАШТ-д тэнцсэн нь тэдний статусыг бэхжүүлсэн гэж хэлэхэд хангалттай. Энэ талаарх түүхийг спортын олон улсын бүүкмэйкинг 1xBet компани эргэн дурсаж байна.


    Английн дасгалжуулагч Жек Чарлтоны удирдлаган дор эдгээр амжилтад хүрэхийн өмнө урт удаан аялал байсан. Анхны тоглолтод Англи 13:0-ээр хожсон 1882 оноос хойш 1949 оны есдүгээр сарын 21 хүртэл багууд 57 тоглолт хийсэн бөгөөд Ирландын баг хэзээ ч ялагчаар талбайг орхиж байгаагүй. Гэвч тэр орой Эйр Ливерпүүлийн Гудисон Парк дахь талбайд гарч түүхэнд үлджээ. Английн шигшээг фаворит гэж хэлэхэд буруудахгүй. Тоглолтын өмнө зоригтой Daily Express сонинд "Ирландчуудад боломж байгаа гэж бодож байгаа хэн бүхэн сэтгэцийн эмчтэй цаг зуулаарай" гэж бичжээ. Хэдийгээр англичууд Стэнли Мэттьюс, Стэнли Мортенсенгүйгээр тоглосон ч бүрэлдэхүүний өөрчлөлт нь ойлгомжтой байсан.

    Хөлбөмбөгийн холбооноос тус багийг 1950 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөхөөр шийдвэрлэсэн. Эхний сонгон шалгаруулалтын тоглолтууд (Британийн олон улсын аварга шалгаруулах тэмцээний нэг хэсэг) 10-р сард товлогдсон тул дасгалжуулагчид цөөн хэдэн нэр дэвшигчийг шалгах шаардлагатай болсон. Гэхдээ зарим гол тоглогчгүй байсан ч англичууд ялна гэж найдаж байсан.

    1949 онд Английн лигийн шилдэг тоглогчоор тодорсон Ирландын ахлагч Жонни Кэри Манчестер Юнайтедад олон жил тоглож байсан бөгөөд өрсөлдөгчийнхөө давуу талыг сайн мэддэг байсан байхна. Гарааны 11-д Английн дээд дивизионы 7 тоглогч, хоёрдугаар шатанд 2, Ирландын лигт ердөө 2 тоглогч оролцсон.

    Эдгээр залуус өрсөлдөгчөө дэндүү сайн мэддэг байсан тул Английн дарамтаас айсангүй. Талбайн эзэд эхний 20 секундэд гоол хийж, дараагийн хагас цагийг өрсөлдөгчийнхөө хаалганд тасралтгүй шахаж өнгөрүүлэх боломжтой байсан. Гэсэн хэдий ч зочид боломжоо хүлээсээр өнгөрөөсөн. 32 дахь минутад Петр Десмонд ховор сөрөг довтолгооны үеэр өрсөлдөгчийнхөө торгуулийн талбайд унагав. Кон Мартины хийсэн торгуулийн цохилтыг англи хаалгач бараг л хамгаалсан ч бөмбөг тор руу орлоо. Үүний дараа тоглоомын эрч хүч өөрчлөгдөөгүй. Англичууд илүү түрэмгий, тууштай болсон. Гэвч Томми Годвин өөрийн хэмнэлээ олж, өөрт тохиолдсон бүх зүйлийг аварч, Ирланд мөн Питер Харрисын цохилтын дараа хөндлөвчийг давсан. Завсарлагааны дараа Англичууд 90%-д бөмбөг эзэмшиж байсан ч энэ нь тэднийг сэргээхэд тус болсонгүй. Эсрэгээр - эцсийн мөчид тэд дахин нэг сөрөг довтолгоог алдаж, хаалгач Берт Уильямс муухан зай авсны дараа Эвертоны Пит Фаррелл эцсийн оноог 0-2 болгожээ. Английн шигшээ баг түүхэндээ анх удаа талбай дээрээ хожигдлоо. Цочрол нь маш их байсан тул хэдэн арван жилийн дараа ч гэсэн Хөлбөмбөгийн холбооны вэбсайт Унгарыг 1953 онд Английн шигшээг өөрийн талбайдаа хожсон Европын анхны баг хэмээн бичжээ.

    Энэхүү мөргөлдөөн нь Ирланд-Английн хөлбөмбөгийн өрсөлдөөний түүхийг өөрчилсөн юм. Ногоон өмсгөлтэй хөвгүүд өөрсөддөө итгэж, хамгийн хүчирхэг багийг ч ялж чадна гэдгийг Английн шигшээд сануулсан. Өнөөдрийг хүртэл өрсөлдөгчид хоорондоо 18 тоглолт хийсэн: Ирландын баг хоёр хожиж, 8 тэнцэж, 8 хожигдсон.


    Олон улсын спорт бүүктэйкинг 1xBet-аас уг мэдээлллийг хүргэлээ.