MSports logo
Леонель Месси улирлын талд нь тоглосон ч МLS-ийн MVP хүртэх боломжтой юу?
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 4

  • Леонель Месси улирлын талд нь тоглосон ч МLS-ийн MVP хүртэх боломжтой юу?

    Лионель Месси Интер Майами багийн хамтаар 2024 оны MLS-ийн улирлын 49%-д тоглосон. Гэсэн ч тэрбээр лигийн хамгийн том шагнал болох MVP-ийн өрсөлдөөнд яригдаж байна. АНУ-ын мэргэжлийн спортуудын түүхэнд энэ нь боломжгүй юм. Учир нь MLS-ийн түүхэнд нэг ч тоглогч хагас улирал өнжсөн хэр нь "MVP"-ээр тодорч байгаагүй. Мөн NFL-ийн MVP хүртсэн тоглогчид 16 тоглолтын дор хаяж 12-т нь тоглодог бол Бейсболын хувьд шидэгч бус хүмүүс үргэлж 100-аас дээш тоглолтод оролцож байж авдаг байна. Сагсан бөмбөгийн төрөлд хамгийн удаан тоглоогүй хэр нь MVP авсан тоглогч бол Билл Уолтон. Тэрбээр 82 тоглолтоос 24-ийг нь өнжсөн ч 1978 оны NBA-ын шагналыг хүртсэн. Ингээд үзэхээр Месси MVP хүртэх боломжгүй мэт.

    Леонель Месси улирлын талд нь тоглосон ч МLS-ийн MVP хүртэх боломжтой юу?

    Статистик үзүүлэлтээр Месси тоглосон тоглолт бүрдээ хамгийн үр бүтээлтэй тоглогч байсан. Тэрбээр 17 тоглолтод 17 гоол оруулж, 15 гоолын дамжуулалт өгсөн байна. Түүний 32 гоолын оролцоо нь MLS-ийн хамгийн олон гоол оруулсан амжилтаараа Портлэндийн Эвандер (15 гоол, 18 дамжуулалт), FC Cincinnati багийн Лучано Акоста (13 гоол, 19 дамжуулалт) нарын араас гуравдугаарт бичигдэж байна. хоёрын дараа ордог. Акоста, Эвандер нар 25-аас дээш тоглолтод оролцож, 2100-аас дээш минутыг талбай дээр өнгөрүүлсэн бол. Месси ердөө 1424 минутын дотор дээрх амжилтыг үзүүлсэн байна.

    Леонель Месси улирлын талд нь тоглосон ч МLS-ийн MVP хүртэх боломжтой юу?

    Месси гуравдугаар сард бэртэл авч, дараа нь зургаадугаар сард Копа Америкад оролцсон. Дараа нь долоо, наймдугаар сард дахин бэртсэн. Гэхдээ Месси талбай дээр байхдаа үнэхээр гайхалтай байсан тул түүний статистик үзүүлэлт Акоста, Эвандер нарынхтай тэнцэж байна. Торгуулийн цохилтыг хасвал Мессигийн гоолын оролцоо жагсаалтын тэргүүлж байна.

    Тэрбээр 90 минут тутамд 1.7 гоолын дамжуулалт юмуу, гоол оруулсан байгаа нь лигийг тэргүүлж байна. Хэрвээ Леонель Месси бүтэн улирал MLS-д тоглосон бол лигийн MVP авах нь тодорхой байжээ.