Торонто Рэпторс баг 2024-25 оны улиралд шүтэн бишрэгчдийнхээ хамгийн дуртай өмсгөлүүдийн нэгийг эргэн авчирлаа. Тус багийнхан 2000-аад оны эхэн үед Винс Картерын ид үед өмсөж байсан сонгодог нил ягаан өмсгөлөө дахин өмсөнө гэдгээ зарлалаа. 2024-25 оны “Сонгодог загвар”-ын өмсгөлүүд нь “1999-2003” онуудад байсан тус багийг олон нийтэд таниулсан хамгийн гайхам өмсгөлүүдийн нэг байсан. Уг өмсгөлийг харахад л Винс Картерийн 2000-2001 оны улиралд нэг тоглолтод 27.6 оноо авч, тэр жилдээ тохолтын тэмцээнд түрүүлсэн үеийг санагдуулна.
Торонто Рэпторс баг Винс Картерийн үеийг санагдуулам хуучны өмсгөлөөр энэ жил гангарна
Ө
Өсөхбаяр
10 сарын 3
Картер мөн алдрын танхимд Трейси МакГрэдитэй зэрэгцэн нил ягаан өмсгөлтэй тоглож байсан удаатай. Торонто Рэпторс 1997 онд МакГрэдиг драфтаар авч, гурван жил “Ах, дүү” хоёр хамт тоглосон билээ. Шинэчлэгдсэн нил ягаан өнгийн өмсгөлийг Рэпторс баг 1995 онд Мемфис хотод тоглож байхдаа хамгийн анх нэвтрүүлсэн ба тус өмсгөлөө танилцуулсны 30 жилийн ойг ирэх жил тохиож байгаатай холбоотой гэнэ. Торонто энэ жил залуу од Скотти Барнсын эргэн тойронд бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэхийг эрмэлзэх бөгөөд Рэпторс тэдний шинэ дүрэмт хувцас нь өөрчлөлтийн улирлыг эхлүүлэхэд тусална гэж найдаж байна.