MSports logo
NBA-д 14 жил 13 өөр багт тоглож рекорд тогтоосон Иш Смит зодог тайлж байна
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 3

  • NBA-д 14 жил 13 өөр багт тоглож рекорд тогтоосон Иш Смит зодог тайлж байна

    NBA-д драфлагдаж чадаагүй ч 2010 анх Хьюстен Рокетс багтай гэрээ хийж чадсан жижиг холбогч Иш Смит 14 жилийн дараа замналаа өндөрлүүлж байна.

    Түүнийг нэгэн сонирхолтой статистик дагаж явдаг нь тэрбээр 14 улирал 13 өөр багт хүчин зүтгэж байжээ. Энэхүү амжилт нь NBA-ийн рекорд бөгөөд өөр хэн ч түүн шиг 14 жилийн дотор 13 багт тоглож байгаагүй байна. 2010 онд Хьюстенд очсоныхоо дараа жилүүдэд:

    cover
    cover
    cover

    Тус тоглож байсан ба 2022-2023 оны улиралд Денвер Наггетс багийн хамт аварга хүртсэн юм. Тэрбээр 14 жил тоглохдоо 7.1 оноо, 2.3 оновчтой дамжуулалт дунджилсан ба нийт замналдаа 47 сая долларын цалин авчээ. Тэрбээр 2023-2024 оны улиралд Шарлотт Хорнетс багийн бүрэлдэхүүнд багтсан боловч хоёрдугаар сарын 08-нд түүнийг багаасаа хассан юм. Ийнхүү дахин ямар ч гэрээ хийлгүй байсаар 36 насандаа зодог тайлж байна.