Карл-Энтони Таунс Нью-Йорк Никс баг руу Жулиус Рэндл, Донте ДиВинчензо нараар солигдсон. Миннесота Тимбервулвес багтай есөн жил үргэлжилсэн түүний аялал ийнхүү өндөрлөж Нью Йорк хотод ирсэн билээ. Шинэ багийнхаа бэлтгэлд хамрагдах үед сэтгүүлчид түүнээс дээрх мэдээг сонсоод ямар сэтгэгдэл төрсөн талаар асуухад:
Карл Энтони Таунс: “Шоконд орсон. Эсвэл гайхсан гэдэг үг миний сэтгэгдлийг илэрхийлж магадгүй. Ер нь л шоконд орсон” гэжээ.
Мөн тэрбээр замналынх нь эхний хоёр жил хагаст дасгалжуулсан Том Тибидоутой өмнөх харилцаагаа сэргээж байгаадаа баяртай байгаа илэрхийлсэн байна. Таунс сэтгүүлчдэд хэлэхдээ "Бид өнгөрсөн жилийн амжилтаа ахиулах эхлэл гэж бодож байна. Би түүний байнгын хөдөлгөөнтэй довтолгоог мэднэ. Түүний хамгаалалтын хэв маягт тохирч тоглох дуртай. Тэр тоглогчдоос юу хүсэж байдгийг ч мэднэ”