MSports logo
Тойм: Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн эргэн тойронд
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 3

  • Тойм: Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн эргэн тойронд

    Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирал 10-р сарын 12-нд албан ёсоор эхэлнэ. Энэ жил эмэгтэй 6, эрэгтэй 8 баг оролцохоор албан ёсоор багууд нэрээ бүртгүүлсэн байна. 10-р сарын 02-ны өдрөөс багуудын хэвлэлийн өдөрлөгөө хийж эхэлжээ. 2024-2025 оны улирал эхлэхээс өмнө багуудад ямар өөрчлөлт, шинэчлэлт хийсэн, багийн эзэд, удирдлагууд ямар шийдвэр гаргасан талаар тоймлон хүргэж байна. 

    SG Apes 



    • Байгуулагдсан цагаасаа IHC Apes нэртэйгээр Дээд лигт өрсөлдөж байсан тус баг энэ жил ивээн тэтгэгчээрээ Шунхлай Группийг нэгтгэсэн. Улмаар анх удаа нэрээ өөрчилсөн ба SG Apes нэртэйгээр шинэ улиралд өрсөлдөнө.
    Тойм: Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн эргэн тойронд
    • Тус багийн легионер тоглогчид болох Гуамын шигшээ багийн Ийрнест Росс, АНУ-ын сагсчин Стефен Харт нар багийнхаа бэлтгэлд аль хэдийн хамрагдаад эхэлжээ.

    • Шинэ улиралд тэдний ахлах дасгалжуулагчаар өмнө нь Хасын Хүлэгүүд багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан Р.Отгонжаргал ажиллана.

    • Тэдний боломжит гарааны тав
    Тойм: Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн эргэн тойронд
    • Хов жив: Багийн эзэн О.Мөнхжин хэвлэлийн өдөрлөгийн дараагаар өөрийн цахим хуудаснаа бухимдлаа илэрхийлэв. Дээд лигийн зүгээс түүнийг өнгөрсөн жилийн асуудлаас үүдэн 3 жил багийн эзний хувьд тоглолт үзэх эрхээ хасуулсан. Түүнтэй холбоотойгоор доорх мэдэгдлийг гаргасан байна. 

    Завхан Бродерс



    • Гэмтлийн улмаас өнгөрсөн жил бүтэн өнжсөн Г.Цэнгүүнбаяр эргээд Завхан Бродерс багтаа нэгджээ. 
    Тойм: Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн эргэн тойронд
    • Гурав дахь жилдээ Дээд лигт тоглох гэж Даймонд Стөүн дахин Бродерс багтаа нэгдсэн. Тэрбээр хараахан Монголд ирж амжаагүй байна.
    • Тэд энэ жил NBA-д данстай Орландо Жонсонг авчирсан ба мөн адил багийнхаа бэлтгэлд хамрагдаад байна. 
    • Боломжи гарааны тав
    Тойм: Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн эргэн тойронд

    Бишрэлт Металл


    • Өнгөрсөн жилийн дэд аваргууд энэ жил хараахан легионер тоглогч нэгтгэж амжаагүй байна.
    • Багийн бүрэлдэхүүнд О.Баянбаатар, С.Дугар-Эрдэнэ, Б.Бүргэдбат нар нэгдсэн.
    • Бүрэлдэхүүн
    Тойм: Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн эргэн тойронд
    • Хов жив: Бишрэлт Металл баг энэ зун Эрдэнэт Майнерс багаас холбогч Г.Болор-Эрдэнийг багтаа нэгтгэсэн. Гэвч Эрдэнэт Майнерс баг Г.Болор-Эрдэнэтэй хийсэн гэрээний хугацаа дуусгавар болоогүй гэсэн үндэслэлээр Бишрэлт Металл багт нэгдэхийг эсэргүүцсэн байна. Уг асуудлаар хоёр баг хоорондоо зөвшилцөлд хүрээгүй ба Бишрэлт Металл багаас доорх мэдэгдлийг гаргажээ.

    Эрдэнэт Майнерс 



    • Энэ зун олон улсын сагсан бөмбөгийн холбооноос гаргасан легионер тамирчны гэрээний дагуу Эрдэнэт Майнерс багийг Дээд лигт оролцуулах тал дээр асуудал үүссэн ч тэд МСБХ-той лигийн журмын дагуу хамтран ажиллах гэрээг байгуулан Үндэсний дээд лигт оролцох эрхээ баталгаажуулжээ. 
    • Дээрх мэдэгдэлтэйгээр холбоотойгоор Бишрэлт Металл багт орсон Г.Болор-Эрдэнэ нь багтай гэрээ нь дуусгавар болоогүй хэмээн Металл багтай заргалдаж буй. 
    • Мөн тус багийн хуучин гишүүд болох А.Тэмүүжин, Пендариус Уиллиамс зэрэг гарааны тоглогчид нь BCH Knights багт, Э.Мөнхбаяр нь SG Apes багт нэгдсэн. 

    BCH Knights



    • Өнгөрсөн жил Танан нэрээ BCH болгосон. BCH Гарьд баг энэ жил спонсортой холбоотойгоор нэрээ бүтэн шинэчилж BCH Knights болгож цоо шинэ өнгө төрхтэйгөөр орж ирэх гэж байна.
    Тойм: Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн эргэн тойронд
    • Дээрх шинэчлэлтэй холбоотойгоор олон жилийн түүхд Гарьд багийн хөгжөөн дэмжигчид дургүйцлээ илэрхийлсэн талаар өмнө нь мэдээлсэн. 
    • Гарьд баг хуучин цэргүүд болох А.Тэмүүжин, Г.Билгүүн нарыг дахин эгнээндээ нэгтгэжээ.
    • 2023 оны Дээд лигийн аварга Пендариус Уиллиамсыг хамгийн түрүүнд тэд эгнээндээ нэгтгэж хүчирхэгжүүлжээ.
    • Онцлох: Багийн ууган гишүүд болох О.Ууганбаяр болон Б.Мөнхболд нар энэ жил дахин багтайгаа хамт өрсөлдөхөөр болжээ. 
    • Багийн холбогч А.Тэлмэний гэрээ дууссан ба тэрбээр цоо шинэ аялалаа Налайх Бизон багтай үргэлжлүүлхээр болжээ.
    • Харин Налайх Бизон багаас холбогч Б.Жамсранг эгнээндээ нэгтгэсэн байна. 
    Тойм: Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн эргэн тойронд

    Дархан Юнайтед


    • Энэ жил тэд АНУ-ын тамирчин Терран Петевэй, Тэй Харди нарыг легионер тоглогчдоороо сонгожээ. Тэд аль хэдийн Монголд ирж бэлтгэлдээ хамрагдаад байна.
    Тойм: Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн эргэн тойронд
    • Багийн дасгалжуулагчаар ОУХМ Ц.Азбаяр ажиллана.
    • Багийн бүрэлдэхүүн
    Тойм: Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн эргэн тойронд

    Сэлэнгэ Бодонс




    • Тэд энэ жилийн легионер тоглогчоор АНУ-ын тамирчид болох Ахмад Гилберт, Юусуф Мохамед нарыг эгнээндээ нэгтгэсэн.
    • Н.Батбаяр, Б.Энхсайхан, Э.Цэрэнбаатар, Б.Золбоо, Ц.Сэргэлэнбаатар, Б.Бишрэлт Б.Цолмонбаатар нарыг багтаа авсан.
    • Багийн ахлах дасгалжуулагчаар өнгөрсөн жил Бишрэлт Металл багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Серби мэргэжилтэн Predrag Stojancev ажиллана. 
    • Багийн бүрэлдэхүүн:
    Тойм: Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн эргэн тойронд

    Налайх Бизон


    • Багийн бүрэлдэхүүн
    Тойм: Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн эргэн тойронд

     INUT YES TLG



    • Өнгөрсөн жил TLG Ондилт нэрийн дор өрсөлдсөн тэд энэ жил нэрээ INUT YES TLG болон өөрчилжээ.
    • Тэд энэ жил драфтын тэргүүн сонголтоор Тайванийн “CTBS” бизнес сургуулийн М.Чинхутагийг сонгосон.
    • Ахлах дасгалжуулагчаар МУГТ С.Тулга дахин ажиллана.
    • Бүрэлдэхүүн:
    Тойм: Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн эргэн тойронд