1996 онд Улаанбаатар хотын Нэгдүгээр Төрөх эмнэлэгт төрсөн. Айлын таван хүүхдийн дээрээсээ хоёр дахь нь. Нэг эгч, гурван дүүтэй.
Үндэсний бөх, чөлөөт бөхөөр хослуулан хичээллэнэ гэж бага байхдаа боддог байсан ч Улаан-Үдэд Орос жүдогийн багштай таарч, жүдо бөхөөр хичээллэх үндэс болсон. Бэртэл гэмтэл ихсээд, дотор бодогдож байгаа барилдаанаа гаргаж чадахгүй байхад шантрах үе гардаг.
Амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр нь эхнэрээ зөв сонгосон нь.
Ойр дотнын хүмүүст муу юу тохиолдохоос хамгийн их айдаг. Хайртай дотнын хүмүүс сэтгэлээр унасан байгааг харахаас их айдаг.
Дүүрээ маш олон төрлийн хоолонд дуртай. Үүнийг нь ч түүний бие батална гэж хэлсэн юм.
Харж чадах юм бол эмэгтэй хүн бүрд өөрийн гэсэн сайн чанар байдаг. Түүний эхнэрт илүү олон сайн чанар байсан. Дулаан энергитэй, хажууд нь байхад тухтай мэдрэмж өгдөг тийм хүн гэж боддог.
Түүний гаргасан хамгийн том амжилт нь дөрвөн хүүхдийн аав болсон нь.
Дүүрэнбаяр нь жүдо бөхийн шигшээ багт +100 кг-д барилддаг. Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин Ө.Дүүрэнбаярт 2021 оны 5-р сард Гавьяат тамирчин цол олгох шийдвэр гарч байсан. ДАШТ-ий хүрэл, Залуучуудын дэлхийн аваргын алт, мөнгө, Цэргийн дэлхийн аварга, 2014, 2018 оны Азийн наадмын мөнгө, 2018 оны Азийн аваргын хүрэл медальт тамирчин юм.
Амьдралд бүх зүйл чухал гэж боддог. Манай дэлхий 4,5 тэрбум настай. Бидний нэг хүний амьдрал 60-100 жил. Юу ч биш хэр нь ээ маш үнэтэй учраас жаргалтай байж, бүх зүйлийг мэдэрч эргээд харахад харамсахааргүй амьдрах хэрэгтэй гэж үздэг.
Чөлөөт цагаараа хөгжим тоглох, дуулах дуртай.