1994 онд Украинд төрсөн. Ам бүл тавуулаа. Өмнөговь аймагт Ерөнхий Боловсролын сургуулиа дүүргэсэн. Эрхэмбаяр спортын удамтай. Түүний аав нь хөнгөн атлетикийн спортын мастер цолтой.
Эрхэмбаяр бодибилдинг, фитнессийн спортоор 2011 онд 17 настайгаасаа хичээллэж эхэлсэн. 10 жилээ төгссөн, туранхай 67 кг жинтэй байхдаа энэ спортоор жин нэмэх зорилгоор сонгон бэлтгэл хийх болсон. Тэмцээн, уралдаанд оролцоод шантрах үе байсан ч заавал ард нь гарна гэсэн сэтгэлээр даван туулсаар ирсэн.
Чөлөөт цагаараа зураг зурах дуртай. Эрхэмбаяр нь Шинжлэх ухаан технологийн сургуулийг 2015 онд үйлдвэр, технологи, дизайны чиглэлээр төгссөн. Тиймдээ ч зав гарвал зураг зурах дуртай.
2011 онд байрныхаа найзыг дагаад фитнессээр хичээллэх болсон нь амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр гэж боддог.
Таргалахаас хамгийн их айдаг. 11 жил бүтээсэн биеэ алдаж, тарган болох вий гэдгээс айдаг. Тийм учраас байнга дэглэм барьдаг.
Хамгийн дуртай хоол бууз. Бууз харахаараа амь тавьдаг.
Зорилготой, мөрөөдөлтэй эмэгтэй хүнд дуртай. Бусдаар яг ийм тийм эмэгтэй гэж боддоггүй.
Монгол улсын аварга шалгаруулах Монголын мистер тэмцээнд 3 удаа түрүүлсэн. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальтай тамирчин.
Ааваасаа үлгэр дуурайлал их авдаг. Аав нь спортын хүн, архи тамхи хэрэглэдэггүй аливаад тууштай. Тиймдээ ч ааваасаа үлгэр дуурайлал үргэлж авдаг.
Сэтгэлээр унасан үедээ бэлтгэлээ хийдэг. Асуудал гарсан үедээ ганцаараа байхыг илүүд үздэг. Ганцаараа аливаа зүйлсийг даваад сурсан учраас сэтгэлээр унасан үедээ ганцаараа байх дуртай.