Парисын олимпод Монголын эмэгтэй боксчдын түүхэнд ОУХМ М.Энхжаргал Олимпын тавцанд ялалт байгуулж, цоо шинэ хуудас нээсэн. Тэрбээр өнөөдөр медалийн төлөө хариуцлагатай тулааныг Туркийн тамирчинтай хийлээ.
-54кг жинд тулалдаж буй Дэлхийн цомын аварга, U22 насны Ази тивийн аварга, дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ М.Энхжаргалын хувьд эхний учраа болох дэлхийн аваргын мөнгөн медальт Италийн боксчин Сирин Чараабитаг шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялж монголын эмэгтэй боксчдын олимпын наадмын анхны ялалтыг авсан.
Шөвгийн 16-д 2022 оны ДАШТ-ий мөнгө, энэ оны европын аваргын мөнгөн медальт Румын улсын Ленута Лекрамиоараг буулган авч олимпын медалийн төлөө тулалдах эрхтэй болсон билээ. М.Энхжаргал нь 2023 оны ДАШТ-ны хүрэл медаль хүртэж дэлхийн боксчин гэдгээ батлан харуулсан.