Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдаж буй зуны 33 дахь удаагийн олимпын наадам үргэлжилж байна.
Өнөөдөр манай 5 тамирчин 4 төрөлд өрсөлдөж байна. Тэдний нэг болох Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Сербийн Гранпри тэмцээний хүрэл медальт ОУХМ О.Есүгэн өнөөдөр 50м-ын урт бууны гурван байрлалаас буудах дасгалд өрсөлдөж медалийн төлөөх өрсөлдөөн шалгарлаа. Тэрбээр 50м-ын урт бууны гурван байрлалаас буудах дасгалын урьдчилсан шатанд дэлхийн шилдэг 32 тамирчинтай өрсөлдөж, 589 оноо цуглуулж 4-р байраар шалгарснаар финалын шатанд медалийн төлөө сэц мэргэнээ сорихоор боллоо. Энэхүү амжилт нь Монгол улсын 50м-ын урт бууны төрөлд Монгол улсын цоо шинэ амжилт болж байна.
Өмнө нь буудлага спортын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны дасгалын төрөлд 44 тамирчин өрсөлдсөнөөс манай тамирчин О.Есүгэн 627.6 оноогоор 18-р байрт шалгарсан. Тэгвэл маргааш 50м-ын урт бууны гурван байрлалаас буудах дасгалд медалийн төлөө 15:30 цагаас өрсөлдөхөөр болж байна. Урьдчилсан шатанд түүний дээр АНУ, БНХАУ, Швецарийн тамирчид бичигджээ.