Өнөөдөр манай улс анхныхаа Алтан медалийг хүртсэн гайхалтай өдөр байлаа. Боксын спортын 63.5 кг-ын жинд өрсөлдсөн Б.Чинзориг Тайваны тамирчинг гурван үеийн турш илүүрхэж 5:0 харьцаатай ялж Алтан медалийн тавцанд зогссон анхны монгол тамирчин боллоо. Мөн шатрын багийн төрөл үргэлжилж манай эрэгтэй баг зургаа дахь тойргийн дарааа эхний зургаадугаар байрт бичигдэж байна.
Ийнхүү манай улс 1 алт 4 мөнгө 8 хүрэл медалийг 11 дэх өдрийн байдлаар хүртээд байна.