MSports logo
Аналист Стивен Смитын доромжын дараа Зайон Уильямсон 12 кг турсан уу?
  • Б
    Бэлгүүн

    3 сарын 19

  • Аналист Стивен Смитын доромжын дараа Зайон Уильямсон 12 кг турсан уу?

    Нью Орлеанс Пеликанс багийн тоглогч Зайон Уильямсон сүүлийн хоёр долоо хоногт нэг тоглолтод дунджаар 27 оноо авч байгаа нь хоёрдугаар курсийнх нь үеийг санагдуулам байна. Тэрбээр ийм амжилтыг үзүүлэхэд томоохон өөрчлөлт хийжээ. ESPN-ийн сэтгүүлч Брайан Виндхорст The Hoop Collective-ийн даваа гаригт гарсан дугаарт Уильямсон багт элссэн нь Пеликанс багийн энэ улиралд үзүүлж буй амжилтад түлхэц болсон гэж мэдэгдэв. Гэсэн ч түүний махлаг байгаа талаар өөр нэгэн тайлбарлагч буюу алдарт Стивен А.Смит өнгөрөгч 12-р сард хэлсэн нь ихээхэн шуугианыг тарьсан юм.

    Аналист Стивен Смитын доромжын дараа Зайон Уильямсон 12 кг турсан уу?

    Нэвтрүүлэгч, тайлбарлагчид болон Пеликансуудын хооронд Зионтой холбоотой асуудлууд сошиал медиа маргаан үүсгэсээр байгаа. Тодруулбал, Америкийн спортын сэтгүүлч, тайлбарлагч Стивен Смит "Зион Уильямсонг тарган харагдаж байна" гэж арванхоёрдугаар сард хэлж байсан. "Би гүзээ харсан. Гүнзгий амьсгаа авахад нь гэдэс нь хөдөлдөг, тэр тийм л гэдэстэй. Тэр буфет ороод түргэн хоол идчихээд тоглолтонд ирсэн бололтой.” гэх мэтээр хэлж байв.

    Аналист Стивен Смитын доромжын дараа Зайон Уильямсон 12 кг турсан уу?

    Үүгээр ч зогсохгүй Смит "Тэд түүний гэрээнд жингийн заалттай байсныг би мэдэж байна, тэгэх ч ёстой. Зион үүнийг зөрчиж хоолонд донтсон. Би тэгж л таамаглаж байна. Сагсан бөмбөгийн хэллэгээр тэр тарган. Бургер түргэн хоол л иддэх байх, үгүй бол тэр атлетик л байх ёстой” гэх мэтээр ёжлож хэлснээр Пеликансчуудын дэмжигчдийн дургүйцлийг хүргэж, сөргөлдөөн үүссэн.

     

    Аналист Стивен Смитын доромжын дараа Зайон Уильямсон 12 кг турсан уу?

    12-р сараас хойш Зион Уильямсон 12 кг орчим жин хассанаар түүний гүйцэтгэлд нөлөөлж байна. Түүний хувьд бүх талаар ахиж дэвшил гаргаж, тэс өөр тоглогч шиг харагдаж байгааг үзэгч болон мэргэжилтнүүд ярилцаж байна. 

    Аналист Стивен Смитын доромжын дараа Зайон Уильямсон 12 кг турсан уу?