MSports logo
Парис 2024: Олимпын аюулгүй байдалд үнэрч нохдыг ашиглана
  • Б
    Бэлгүүн

    3 сарын 19

  • Парис 2024: Олимпын аюулгүй байдалд үнэрч нохдыг ашиглана

    Долдугаар сард эхлэх зуны 33 дахь олимпын наадмын аюулгүй байдалд Францын засгийн газар ихээхэн анхаарч байгаа билээ. Гэсэн хэдий ч хар тамхи, зэвсэг, тэсрэх бодисыг үнэрлэх чадвартай ноход хангалттай байгаа эсэх талаар санаа зовниж байгаа гэнэ. Парисын зүүн өмнөд хэсэгт байрлах Үндэсний цагдаагийн газрын Нохой судлалын үндэсний төв нь сургагдсан нохойны хомсдолыг арилгах зорилготой байгаа тухай дурджээ. Тус төв жилд ихэвчлэн 160 нохой хүлээн авдаг ч ердөө 120 нохойг гаршуулан тэжээдэг байна. Олимпын наадам эхлэхэд 4 сар үлдсэн тул бид хурдаа нэмэгдүүлсэн тус төвийн захирал Декман хэлжээ. Үндэсний төвд цагдаагийн ажилтнууд тэсэрч дэлбэрэх бодис, хар тамхи, зэвсэг, мөнгө илрүүлдэг нохой сургаж байгаа гэжээ. 2010-аад оноос хойш хэд хэдэн жихадист халдлагын дараа Францад "терроризмын аюул заналхийлэл"-ийн байсаар байгаа билээ. "Бидний сонор сэрэмж хамгийн дээд хэмжээнд байна гэж тус улсын Ерөнхий сайд Габриэль Аттал даваа гарагт мэдэгдлээ.

    Парис 2024: Олимпын аюулгүй байдалд үнэрч нохдыг ашиглана