Францийн усанд сэлэгч Леон Маршан 400 метрийн ганцаарчилсан холимог сэлэлтийн төрөлд алтан медаль хүртэж Парисын олимп дахь дөрөв дэх алтан медалиа хүртлээ. 22 настай Маршан эх нутагтаа болж буй олимпын наадамд үнэхээр өнгөлөг байна.
🥇 Тэрбээр энэ олимпод 200м-ын араар даллах төрөлд Алтан медаль
🥇 200м-ын эрвээхэй сэлэлтийн төрөлд Алтан медаль
🥇 200м-ын холимог сэлэлтийн төрөлд Алтан медаль
🥇 400м-ын холимог сэлэлтийн төрөлд Алтан медаль
Түүний энэхүү амжилт цөс ихт Францчуудыг доргиож, баясгаж, жаргааж байна.